Та хоолоо сойж, гар утас болон ямар нэг тоглоомыг тоглохгүй байхыг хичээн эсвэл тамхинаас гарах гэж оролдож байгаа юу. Ямар нэгэн байдлаар та өөртөө хориг тавьж, түүнийгээ биелүүлж чадахгүй байгаа бол ухаалаг таглаатай энэ сав яг танд тус болно.
Жишээ нь та орой 6 цагаас хойш амттан идэхгүй байхаар шийдсэн бол гэрт байгаа амттай зүйлсээ энэхүү саванд хийгээд маргааш өглөө болтол онгойхгүйгээр тохируулж болно.
Гар утсаа ганц хоёр цаг оролдохгүй нүдээ амраая гэж шийдсэн бол мөн л энэ саванд хийгээд хүссэн цагаа тохируулаад хаачихаж болно.
Таны тохируулсан цагаас өмнө таг онгойх ямар ч боломжгүй. Савыг хагалаад авья гэж бодлоо ч энэ бол шилэн биш хуванцар сав. Тиймээс та хүссэн хүсээгүй тохируулсан цагаа болтол тэвчиж тэсэхээс өөр аргагүй.
Энэхүү савыг 89 ам.долларын үнээр худалдаанд гаргажээ.
Т.БИЛГҮҮН