Т.Бадамжунайгийн хүргэн уяач болов

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Т.Бадамжунайгийн хүргэн уяач болов

Эрийн хийморь эмээлт моринд оршдог хэмээн үздэг уяач улс төрчдийн нэг нь ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунай. Гадна, дотноос авсан, гарын бэлгэнд ирсэн гээд сайдын хурдан хүлгэдийн тоо хэдийнэ гурван оронтой тоог давсан  ч төрийн алба их тул тэр бүр адуугаа эргэж чаддаггүй гэсэн. Энэ жилийн баяр наадмаар айргийн тавд хурдалсан шүдлэн Т.Бадамжунай сайдын адуу бөгөөд том хүргэн Э.Анарынхаа нэр дээр уяжээ.  Морь айрагдсаны дараа сайдын гэрт НИХТ-ын дарга Т.Билэгт, УИХ-ын гишүүн Д.Очирбат, ХХААХҮЯ-ын Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга асан Ц.Батсайхан нарын олны танил эрхмүүд саатаж, баяр хүргэнэ билээ.

А.Тэлмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж