Цагдаагийнхны Instagram-д тавьсан зургууд анхаарал татжээ | News.MN

Цагдаагийнхны Instagram-д тавьсан зургууд анхаарал татжээ

Цагдаагийнхны Instagram-д тавьсан зургууд анхаарал татжээ

Цагдаагийнхны Instagram-д тавьсан зургууд анхаарал татжээ

Оросын Якутын цагдаа нар цаг уурын эрс хүйтэн, хахир нөхцөлд ажилладаг гэдгээ харуулсан зургуудаа Instagram-д тавьсан олон хүний анхаарлыг татжээ. Нүд, хөмсөг нь цантсан зургуудаа  #этоякутияполицейский гэсэн хаштагтайгаар тавьжээ.

Instagram-ийн хэдэн арван мянган хэрэглэгч Якутийн хууль сахиулагчдын зургийг харсан хэмээн ОХУ-ын Дотоод явдлын яамны албан сайтад мэдээлсэн байна.

Нийгмийн сүлжээнд ийм давалгаа үүсгэсэн нь Якутын цагдаа нар ямархуу хахир, хүнд нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг гэдгийг бусад хүмүүст мэдрүүлэх зорилготой байсан гэдгээ хэлжээ.

“Зөвхөн бид биш Оросын өөр бүс нутагт хүнд хэцүү нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа мэргэжил нэгтнүүдээ манай давалгаанд нэгдэхийг бид уриалсан. Бидний уриалгыг Алс Дорнодод ажиллаж байгаа цагдаа нар, мөн тээврийн цагдаа нар дэмжин хүлээж авч өөрсдийн сельфи зургуудаа олон нийтэд харуулсан” хэмээн Якутын цагдаагийнхан сэтгүүлчдэд ярьсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-01-22 202.179.24.82

Манай Цагдаа нар ч гэсэн ямарч Цаг үед дасан зохицох чадвартай ш дээ Хэрэг илэрүүлэх Ур чадварын тал дээрээ эднийг дагуулахгүй дээ дээр нь л \n гарна уу гэхээс Мундаг шүү манай Цагдаа

Avatar

Зочин 2019-01-22 202.55.191.130

za teruun shig hudlaa yum ch gj yu baihav

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж