Оросын Якутын цагдаа нар цаг уурын эрс хүйтэн, хахир нөхцөлд ажилладаг гэдгээ харуулсан зургуудаа Instagram-д тавьсан олон хүний анхаарлыг татжээ. Нүд, хөмсөг нь цантсан зургуудаа #этоякутияполицейский гэсэн хаштагтайгаар тавьжээ.
Instagram-ийн хэдэн арван мянган хэрэглэгч Якутийн хууль сахиулагчдын зургийг харсан хэмээн ОХУ-ын Дотоод явдлын яамны албан сайтад мэдээлсэн байна.
Нийгмийн сүлжээнд ийм давалгаа үүсгэсэн нь Якутын цагдаа нар ямархуу хахир, хүнд нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг гэдгийг бусад хүмүүст мэдрүүлэх зорилготой байсан гэдгээ хэлжээ.
“Зөвхөн бид биш Оросын өөр бүс нутагт хүнд хэцүү нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа мэргэжил нэгтнүүдээ манай давалгаанд нэгдэхийг бид уриалсан. Бидний уриалгыг Алс Дорнодод ажиллаж байгаа цагдаа нар, мөн тээврийн цагдаа нар дэмжин хүлээж авч өөрсдийн сельфи зургуудаа олон нийтэд харуулсан” хэмээн Якутын цагдаагийнхан сэтгүүлчдэд ярьсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ