Японы мисс шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

Японы мисс шүүмжлэлд өртөв

Япон улсын 2015 оны гоо бүсгүйгээр 20 настай Ариана Миямото шалгарсан байна. Тэрээр арлын орныг төлөөлөн Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах уралдаанд оролцох эрхийг авчээ. Харин тэргүүн титмийг хүртсэний дараа түүний талаар японы хэвлэл мэдээллээр ихэд шуугих болж. Учир нь Ариана Миямотогийн ээж нь япон, аав нь африк гаралтай америк. Тиймээс охины төрх эрлийз шинжтэй бөгөөд миссийн тэмцээнд оролцож буй бүсгүйчүүдээс эрс өөр байжээ. Гэвч шүүгчид дүнгээ гаргаж, түүнийг титмийн эзнээр тодруулсан нь өдгөө шүүмжлэлийн бай болоод байна. Ариана Миямото энэ бүгдэд тайван хандаж, телевизийн болон бусад үйл ажиллагаанд оролцож байна. Тэрээр “Миний гадаад төрх байдал намайг япон биш харагдуулдаг ч би дотоод сэтгэлээрээ япон хүн юм.” гэжээ.

Ариана Миямото 1945 оны наймдугаар сарын 9-нд атомын бөмбөгт өртөж байсан Нагасаки хотод төрж өсчээ.

2015 оны Японы улсын мисс Ариана Миятотогийн фото агшин бол бичлэгээс хүргэж байна.

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж