РЖД компани зорчигчид нээлттэй тасалбараар зорчиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

РЖД компани зорчигчид нээлттэй тасалбараар зорчиж эхэллээ

РЖД компани зорчигчид нээлттэй тасалбараар зорчиж эхэллээ

Оросын төмөр замын РЖД компанийн алсын чиглэлийн зорчигчид буцах хугацаа нь нээлттэй тасалбараар үйлчлүүлж эхэллээ хэмээн РЖД компанийн алсын чиглэлийг хариуцдаг охин компани болох "Федеральная пассажирская компания" (ФПК) РИА Новости агентлагт мэдээллээ.

Нээлттэй тасалбарыг энэ 2019 оны нэгдүгээр сарын 20-ноос борлуулж эхэлсэн байна. Буцах тасалбар нь худалдан авсан өдрөөс хойш 90 хоног хүчинтэй байх юм. Туршилтын үе болгон Москва-Воронеж, Москва-Ижевск чиглэлд нээлттэй тасалбар зарж байгаа бөгөөд ийм тасалбараар хоёр давхар суудлын вагоноор үйлчлүүлж болох ажээ.

Нээлттэй тасалбарыг зорчигчийн цуваа вагоны суудлын зарим хэсгийг л борлуулна. ФПК компанийн ерөнхий захирал Петр Ивановын хэлснээр Воронеж чиглэлийн цувааны есөн хувь буюу 102 суудал, Ижевскийн чиглэлийн суудлын найман хувь буюу 64 суудлыг нээлттэй тасалбараар зарахаар төлөвлөжээ.

Нээлттэй тасалбарыг жирийн тасалбараас ялгахын тулд тасалбарын өнцөгт тэгш өнцөгт гурвалжингаар тэмдэглэгээ тавьжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж