Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоёр гишүүнийг чөлөөлжээ. Тэтгэврийн насанд хүрсэн гэсэн үндэслэлээр О.Зандраа, П.Батсайхан нарыг чөлөөлсөн байна. Зарлигийг энэ сарын 15-нд гаргасан юм байна.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сарын 18-нд тогтоол гаргаж, О.Зандрааг У
лсын дээд шүүхийн шүүгчийн, П.Батсайханы Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, П.Батсайханыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргэсэн байна.
Холбоотой мэдээ