ҮАБЗ-ийнхөнд зөвлөгчид

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийнхөнд зөвлөгчид

ҮАБЗ-ийнхөнд зөвлөгчид

Монголын төрийн гурван өндөрлөг буюу, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гуравт цөөнгүй хүн “зөвлөгөө” өгдөг. Дотоодод эв нэгдлийг хангаж, гадаадад улсаа төлөөлөх бүрэн эрхтэй Ерөнхийлөгч, төрийн эрх барих байгууллага болох  УИХ-ын дарга, бодлого боловсруулах болон төсөв зарцуулах эрхтэй Засгийн газрын тэргүүн нар заримдаа олны эгдүүцлийг төрүүлсэн, шүүмжлэл дагуулсан, элэг доог болсон үг, үйлдэл гаргах нь бий.  Ингэхэд тэд зөвлөхүүдийнхээ зөвлөгөөг дагадаггүй  юу, эсвэл зөвлөхүүдийнх зөвлөж байгаа хэмжээ нь тэр үү.  Ямартай ч ҮАБЗ-ийн гуравт хэн, хэн зөвлөдгийг сонирхуулъя.  


ЕРӨНХИЙЛӨГЧИД ХЭН ЗӨВЛӨДӨГ ВЭ?

Албан ёсны найман зөвлөх, хоёр бие төлөөлөгчтэй.   Орон тооны бус 16 зөвлөхтэй. Үүнээс Жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх  Ч.Ганбат нь ЖДҮ-ийн дуулианд нэр холбогдсон тул чөлөөлсөн. Мөн Хүмүүнлэгийн асуудал хариуцсан С.Пүрэвсүрэн нь бусдын залилсан хэрэгт холбогдсон тул чөлөөлсөн тухай хэвлэлээр мэдээлсэн. Тэдний оронд энэ сарын 9-нд захирамж гаргаж Ч.Хурц, Ж.Бямба нарыг орон тооны бус зөвлөхөөр томилсон билээ.

Орон тооны зөвлөхүүд:

  • Улс төрийн бодлогын зөвлөхөөр Н.Алтанхуяг
  • Соёл, шашны бодлого хариуцсан зөвлөхөөр Ц.Хулан
  • Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр Д.Пүрэвдаваа
  • Гадаад бодлогын зөвлөхөөр Т.Тэгшжаргал
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөхөөр Д.Үүрийнтуяа
  • Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөхөөр Г.Уянга
  • Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого хариуцсан зөвлөхөөр  Ц.Эрдэнэбат
  • Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа
  • Бие төлөөлөгч А.Гансүх
  •  Бие төлөөлөгч Д.Дагвадорж

 Орон тооны бус зөвлөхүүд:

  • Багшийн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Ч.Чулуунцэцэг,
  • Гааль, татварын асуудал хариуцсан зөвлөх О.Амгаланбаатар,
  • Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан Ц.Ууганбаяр
  • Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан зөвлөх Ш. Батцэцэгийг
  • Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Эрдэнэчимэг
  • Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан зөвлөх Д.Жаргалсайханыг
  • Монгол судлалын асуудал хариуцсан зөвлөх С.Чулуун
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Чинбат
  • Усны асуудал хариуцсан зөвлөх Ц.Сосорбарам
  • Кино урлагийн асуудал хариуцсан зөвлөх Б.Баатар
  • Оюутны хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Н.Лхагвадорж
  • Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх С.Дэмчиг
  • Кино урлагийн асуудал хариуцсан зөвлөх Н.Оргил
  • Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Баян-Алтай

УИХ-ЫН ДАРГАД ХЭН  ЗӨВЛӨДӨГ ВЭ?

УИХ-ын дарга албан ёсны таван зөвлөх, нэг шадар туслахтай

  • Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг
  • Хууль зүй бодлогын зөвлөх Р.Болд
  • Нийгмийн бодлогын зөвлөх Т.Ганди
  • Эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Мөнхбаяр
  • Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Мөнхжаргал
  • УИХ-ын даргын Шадар туслах Б.Эрдэнэбаяр

ЕРӨНХИЙ САЙДАД ХЭН ЗӨВЛӨДӨГ ВЭ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны таван зөвлөхтэй. Нэг шадар туслахтай.

  • Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд эхлэх зөвлөх Б.Энх-Амгалан
  • Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр
  • Гадаад бодлогын зөвлөх Н.Мөнхжин
  • Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх А.Үйлстөгөлдөр
  • Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх  Л.Алтангэрэл
  • Шадар туслахаар С.Лүндэг

Эндээс харахад хэн ямар зөвлөхтэй вэ гэдэг нь илүү дутуу тайлбаргүйгээр харагдах байх. Мэдээж, үе үеийн төрийн гурван өндөрлөгүүд ойр дотны гэхээсээ илүү улс орны хөгжилд хэрэгтэй, бодлого шийдвэрт нь зөвлөж чадах хүмүүсийг  зөвлөхөөрөө томилж, дундуураа дүүргэж, дутуугаа нөхөж ирсэн.  Тиймээс төрийн гурван өндөрлөгийн биеэ авч явах байдал болоод тэдний гаргаж буй шийдвэр, бодлогын буруу зөв бүхэн зөвлөхүүдээс нь хамаарах нь зүйн хэрэг юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж