2015 он гарснаар 25 Монгол иргэн гадаадад амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

2015 он гарснаар 25 Монгол иргэн гадаадад амиа алджээ

Өдөр тутмын сонин хэвлэлд гарсан онцлох содон мэдээ, мэдээллийг тоймлон хүргэж байна.

-“Улс төрийн тойм” сонины тэргүүн нүүрт Бээжин дахь консул визний асуудалд орооцолдсон талаархи мэдээлэл гарчээ. Тодруулбал, Гадаад хэргийн яамныхан ирэх сараас тэдгээр ажилчдыг эгүүлэн татахаар ярьж байгаа аж. О.Энхтөр нарын хүмүүс байсхийгээд л визний асуудалд нэр холбогддог гэнэ.

Виз даруулахын тулд 1000-1500 юань өгдөг бол урт хугацааных 5000 юань байдаг бөгөөд энэ бүхний цаана дээрх нэр бүхий хүмүүс холбоотой гэсэн мэдээлэл байгаа юм байна. Тус сонины сэтгүүлчийн хэлснээр виз гаргуулах гэсэн нэг хүн Л.Болд сайдын үед өөр рүү нь утасдсан ч тэрбээр тийм зүйл байхгүй хэмээн гаргаж өгөөгүй гэнэ. Гэтэл хэд хоногийн дараа утасдаж гаргуулаад авчихлаа.

Танай хүмүүс чинь гаргаад өгчихдөг юм байна хэмээн ам асуужээ. Энэ мэт зөрчилтэй асуудал тус консулын газарт үргэлж шахуу гарах болсон учраас Гадаад хэргийн яам эгүүлэн татахаар болсон гэнэ.


Он гарсаар 25 иргэн гадаадад амиа алджээ

-Ийм тоог Гадаад хэргийн яамнаас гаргаад байгаа аж. 2015 он гарсаар гадаадад ажиллаж амьдарч байгаа 25 иргэн амиа алдаад байгаа юм байна.Тэдний 12 нь өвчнөөр, долоо нь зам тээврийн ослоор, дөрөв нь золгүй байдлаар, хоёр нь гэмт хэргийн золиос болжээ.

Энэ хэргүүд АНУ, БНСУ, БНХАУ, Япон, Гүрж, Франц, Унгар зэрэг улсуудад гарсан байна. Түүнчлэн, гадаадад ямар нэг байдлаар хэрэгт холбогдсон, эсвэл амиа алдсан тохиолдолд ар гэрийнхэн нь нэрийг нь битгий гаргаач гэсэн хүсэлт тавьдаг учраас манай улсын Гадаад хэргийн яам хувийн мэдээлэлд нууцлалтай ханддаг юм байна.

Франц, Европын улс орнууд өөрийн болон гадны иргэдийн мэдээллийг нууцалдаг учраас хэргийн талаар болон тухайн хүний талаар мэдээлэл өгөхөөс татгалздаг гэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас уншаарай.
Францад амиа алдсан эмэгтэйн хүүхдүүдийг хамгаалалтад авлаа

-“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт мөн л сүүлийн үед анхаарал татаж байгаа гадны оронд амиа алдсан иргэдийн талаарх мэдээлэл гарчээ. Тодруулбал, франц улсад амиа алдсан монгол эмэгтэйн талаар Гадаад хэргийн яамнаас анхаарал хандуулж, ар гэрийнхнийг нь тус улс руу авч явсан байна.

Гурван хүүхэд, нөхрийн хамт амьдарч байсан бүсгүй юуны учир амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч сэжигтнээр нөхрийг нь байцааж, мөн гурван хүүхдийг нь тус улсын цагдаагийн газар хамгаалалтад авчээ.

Мөн АНУ-д хүчирхийлэлд өртсөн оюутан охид бидний нэрийг битгий хэвлэл мэдээлэлд зарлаач гэсэн хүсэлт тавьсан учраас нэрийг нь ил тод зарлаж, хэргийн талаар мэдээлэл өгөхөөс Гадаад хэргийн яамны мэргэжилтнүүд татгалзсан байна. өнгөрсөн долоо хоногт орифлэймийн бараа зарахаар БНХАУ-ын хилээр даваад Эрээний гудамжид амиа алдсан бүсгүйн шарилыг хоёр хоногийн өмнө эх оронд нь авч ирсэн байна.


Эх сурвалж: www.mminfo.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж