“Аурора” студийн зургаа дахь бүрэн хэмжээний кино “Учрал” ирэх дөрөвдүгээр сарын 24-нд нээлтээ хийх гэж байгаа ажээ. Эл бүтээлд монголын залуу үеийн төлөөлөл болсон Мишээл, Дөлгөөн, Алдар, Батушка зэрэг олон залуу жүжигчид тоглосон байна.
Уг бүтээлийн ерөнхий найруулагчаар Б.Чингүүн ажиллаж байгаа бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Отгонтогос зургийн даргаар ажиллаж байгаа юм. Харин “Учрал” уран сайхны киноны дууны клип, трейллэр цацагдаж эхэлжээ.