Тэнгэрт
үүл бүрхээд юу юугүй
бороо орох гэж байлаа. Чимбай өглөө усанд явах гэж гарснаас хойш
хичнээн цаг өнгөрснийг сая л ухаарчээ. Бушуухан усаа аваад явъя гэж
бодсон боловч тэнгэрт аянга цахилгаан бууж бороо шивэрч эхлэв. Гол дээр
байсан хүмүүс бүгд л сандран гүйлдэцгээнэ. Хамт тоглож байсан найзууд
нь ч гэсэн ум хумгүй гэр гэрийн зүг сандран гүйнэ. Чимбай яахаа
мэдэхгүй хоёр литрийн хоёр хоосон бетоноо гартаа савчуулан гэрийнхээ
зүг гүйх зуураа за одоо эгчид загнуулна даа юу гэж хэлэх вэ, ядахад
усаа ч аваагүй байдаг гэж бодон гүйж явтал нойтон өвсөн дээр халтиран
ойчив. Их л эвгүй нуруугаараа ойчсон болохоор хэсэг хэвтэж байгаад арай
хийж босоод харвал эгч нь шүхэр барьчихсан ирж яваа харагдав. Чимбай
гуай чи одоо хаагуур дэмий тэнээд байдаг юм бэ? Аль өглөө усанд явсан
одоо хэд болж байна гэж загнахад Чимбай миний нуруу өвдөөд байна эгчээ
сая усаа аваад яарч яваад халтирч ойчоод усаа асгачихлаа гээд нүдэндээ
нулимс мэлтэлзүүлэн өрөвдөлтэй царай гаргавал эгч нь сандран алив
нурууг нь үзье, болгоомжтой явахад яадаг юм.
Үргэлжлэл