Хакүхо давж, Ичиножёо уналаа | News.MN

Хакүхо давж, Ичиножёо уналаа

Хакүхо давж, Ичиножёо уналаа

Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа есөн даваатай тэргүүлж эхэллээ

Хакүхо давж, Ичиножёо уналаа

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдлээ. Өнөөдөр/2019.01.21/ болсон ес дэх өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал Котошогикүг давж, даваагаа ахиуллаа. Мөн Тамавашин Б.Мөнх-Оргил озэки /арслан/ Такаясүгээр долоо дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров Миёогирюүд дийлдлээ. Дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн хүнд жинтэй нь болох А.Ичинноров эхний өдрүүдэд өндөр цолтой бөхчүүдтэй барилдаж, аварга Какүрюү М.Ананд, Кисэносато болон озэки Такаясү, Гоэйдо нарын давсан билээ. Тэрбээр сүүлийн дөрвөн барилдааны гуравт нь ялагдаад байна.

Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа есөн даваатай тэргүүлж байгаа бол Чёонокүни найман даваа, нэг унаатай тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүтэй дөрвөн бөх долоон даваа, хоёр унаатай удаалж байгаа бол Ичиножёо А.Ичинноров таван даваа, дөрвөн унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.

Хацү башё аварга Кисэносато болон Какүрюү М.Ананд нар орхисон.

Ичиножёо А.Ичинноров 5 даваа, 4 унаатай боллоо
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж