Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдлээ. Өнөөдөр/2019.01.21/ болсон ес дэх өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал Котошогикүг давж, даваагаа ахиуллаа. Мөн Тамавашин Б.Мөнх-Оргил озэки /арслан/ Такаясүгээр долоо дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров Миёогирюүд дийлдлээ. Дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн хүнд жинтэй нь болох А.Ичинноров эхний өдрүүдэд өндөр цолтой бөхчүүдтэй барилдаж, аварга Какүрюү М.Ананд, Кисэносато болон озэки Такаясү, Гоэйдо нарын давсан билээ. Тэрбээр сүүлийн дөрвөн барилдааны гуравт нь ялагдаад байна.
Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа есөн даваатай тэргүүлж байгаа бол Чёонокүни найман даваа, нэг унаатай тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүтэй дөрвөн бөх долоон даваа, хоёр унаатай удаалж байгаа бол Ичиножёо А.Ичинноров таван даваа, дөрвөн унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.
Хацү башё аварга Кисэносато болон Какүрюү М.Ананд нар орхисон.
Холбоотой мэдээ