Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

Улстөрч Р.Бурмаа “ишигчин Бурмаа” болжээ. Тэрбээр малчны хотонд   ишиг тэвэрсэн зургаа өөрийн Facebook  хуудаснаа оруулж “Сургуулийн хүүхдүүд амралтаараа  гэртээ тусалж байна” хэмээн  бичсэн байв. Шударга үнэнийг шулуухан хэлдэг, тулхтай  эмэгтэй улстөрчдийн нэг гэгддэг түүний үнэлэмж “давхар дээл”-ийн асуудлаас болж нам унасан. Тэрбээр шинэ засаг бүрэлдэхэд байнгын хорооны хуралдаандаа суухгүй  гэдийсээр  Хүнс хөдөө аж ахуйн сайдын суудалд заларсан нэгэн.  Өмнө нь давхар дээлийг эсэргүүцэж байсны хувьд өнөөдөр түүнийг давхар дээлтэй халууцаж явааг нь шүүмжлэх хүмүүс ч олон. Тэрбээр сайд болсноосоо хойш газар тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн маргааныг цэгцлэх гэж хэсэгтээ л бөөн дажин дэгдсээн. Харин одоо  мал төллөж буй үеэр хөдөө тийш хүлгийн жолоо залж,  малчны хотонд ишиг тэврэн инээмсэглэх зургаараа мэндчилэв.  Эрхэм сайдыг   ишигтэй наадан эрхэлж явах хооронд Монгол орны зарим нутагт өвөлжилт хүндэрч,  төл мал хүндхэн байдалд байгааг  мэддэг л  байгаа даа.  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ямаачин болж, Д.Ганбат цэрэгт “явж”, Л.Эрдэнэчимэг бүжигчинээр тодорч залгуулаад  Р.Бурмаа гишүүн “ишигчин” болж  гэнэтийн бэлэг барив. УАрван зургаан оны сонгууль угтсан улстөрчдийн шоу  гэж….!

С.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж