Хулгайн анчдын мөрөөр орсон байгаль хамгаалагч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Хулгайн анчдын мөрөөр орсон байгаль хамгаалагч амиа алджээ

Хулгайн анчдын мөрөөр орсон байгаль хамгаалагч амиа алджээ

Казахстаны ойн хяналтын улсын байцаагч Ерлан Нургаляев хулгайн анчдад зодуулан ухаан алдаж, эмнэлэгт эмчлүүлж байгаад хоёр хоногийн дараа нас барсан байна. ОХУ-ын “MIR 24” телевизийн мэдээлснээр Карагандин мужийн Нуринсийн дүүрэгт 55 настай ой хамгаалагч хамтран зүтгэгчтэйгээ халдлагад өртжээ.

“Охотзоопром”-ын байцаагч Петр Ницык “Миний нуруу, дагз руу хоёр удаа хүчтэй цохисон. Мөн нүүр лүү цохисон. Эргээд харахад Ерлан цасан дээр нүүрээрээ унасан байсан" хэмээн ярьжээ. Мөрдөн байцаагчид хоёр дугааргүй машин олсон байна. Хууль бусаар бөхөн агнаж, хүний аминд хүрсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.

Хэргийг тодруулбал, энэ сарын 13-нд бөхөнгийн идээшиж амьдардаг, хүнгүй зэлүүд талд хулгайн анчдын мөрөөр орсон байгаль хамгаалагч Ерлан Нургалиев, Петр Ницык нар гэмт этгээдүүдэд зодуулан хүнд бэртжээ.

Өнгөрсөн онд Казахстанд хууль бусаар бөхөн агнасан 70 гаруй тохиолдол бүртгэгджээ. Тус улсын хар зах дээр бөхөнгийн эвэр өндөр үнэ хүрдэг байна. Казахстаны Хөдөө аж ахуйн сайд Сагк Калкаманов “Гэмт этгээдүүд манай албан хаагчид руу үргэлж халддаг. 2017 онд халдсан, 2016 онд Кургальжинскийн байгалийн цогцолбор газарт буудаж танхайрсан хэрэг гарсан" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: MIR24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж