БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЛАЛ
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2019 оны нэгдүгээр сарын 15 -аас хоёрдугаар сарын 20-ны өдрүүдэд явагдана.
Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой.
Түгээмэл асуултууд
- Бүртгэл хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон албан байгууллага байдаг уу?
Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийх зөвшөөрөлтэй хувь хүн болон байгууллага огтхон ч байхгүй болно. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудаст хандах боломжтой. Бүртгэлийн системийн заавар болон сануулгыг анхааралтай уншиж танилцахыг зөвлөж байна.
- Бүртгүүлэхэд насны хязгаар бий юу?
Тус тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын түвшинд 21 (1998 он), магистрын түвшинд 30 (1989 он), докторын түвшинд 35-аас (1984 он) доош насны иргэд бүртгүүлэх боломжтой.
- Бүртгүүлэхийн тулд сургуулиа төгссөн байх шаардлагатай юу?
Тэтгэлэгт хөтөлбөрт тухайн жилд их сургуулиа төгссөн, эсвэл төгсөх иргэд хамрагдах боломжтой.
- Бүргүүлэхэд заавал шаардлагатай бичиг баримт бий юу?
Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.
- Тэтгэлгийн шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн иргэний сурлагын түвшин, нийгмийн идэвхи, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг.
- Бүртгүүлэхдээ хүссэн тэнхимээ сонгох боломжтой юу?
Тэтгэлэг горилох Их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем өөрөө автоматаар түүнд тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүйг анхаарна уу.
- Дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах боломжтой вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл “info@turkiyeburslari.org” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай. Мөн доорх холбоосоор тэтгэлэгт бүртгүүлэх заавар зөвлөгөөг авах боломжтой.
https://www.turkiyeburslari.gov.tr/en/announcement/turkiye-scholarships-2019-applications
Холбоотой мэдээ