Алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина нэгдүгээр сарын сүүлээр гэрийнхээ ваннтай усанд живсэн байдалтай олдсоноос хойш өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна. Ар гэрийнхэн нь “амьд ургамал” болсон Боббиг Атланта хотын нөхөн сэргээх төвөөс гэрт нь гаргаад байгаа юм. Тэгвэл Хьюстоны ээж Цисси зээ охиноо үдэхэд сэтгэлдээ бэлдсэн хэмээн ярьжээ. Цисси Хьюстон “Бобби Кристинагийн төлөө залбирсан хүмүүст талархаж байна. Хэрэв гайхамшиг тохиож тэр ухаан орвол би бурхандаа талархана. Хэрэв эсэргээрээ тэр явчихвал би зүгээр дээ” хэмээн “WBLS” телевизийн ярилцлага өгчээ.
Бобби Кристина ээж Уитни Хьюстон 2012 онд Грэммийн шагнал гардуулах ёслолоос нэг өдрийн өмнө Беверли Хилтон зочид буудлын өрөөний ванн дотор нас барсан байдалтай олдсон юм.
Эх сурвалж:TMZ.com
Б.АНХТУЯА