УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шүүхээс дөрвөн сар дуудаад ирээгүй учир эрэн сурвалжлуулж эхэлсэн гэх мэдээллийг өмгөөлөгч Г.Батбаяр өгчээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард иргэн Г.Сарангэрэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд нэхэмжлэл гаргаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тэрбум төгрөг нэхэмжлээд байсан юм. Харин шүүхээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин өмгөөлөгч Г.Батбаяр “Шүүх бүтэн дөрвөн сарын хугацаанд О.Баасанхүү гишүүнийг хайгаад олохгүй байна гэж баймааргүй юм. Зурагтаар харагдаад, утсаар яриад байдаг энэ хүн хуулийг үл хүндэтгээд байна уу гэдэг ойлголт төрж байна. ИХШХШТХ-ийн 14.4-д “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заасан байдаг. Тиймээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд О.Баасанхүүг орон даяар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаад байна” гэжээ.
С.СҮРЭН