Acer брэнд цахим спортыг дэмжин жил бүр Ази номхон далайн орнуудын дунд “Predator League” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэ жилээс эхлэн Монголоос 1 баг оролцох болсонтой холбогдуулан 1-р сарын 3-наас 19-ны хооронд “Predator League Mongolia” тэмцээн зохион байгуулагдлаа.
Нийт 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 32 баг “Dota 2” төрлөөр өрсөлдсөн бөгөөд “yG” баг аваргаар тодорч 3,000,000₮ – ийн мөнгөн шагнал, 2-р сард TAЙЛАНД улсын нийслэл Бангкок хотноо болох Ази Номхон далайн орнуудын дунд зохиогдох 400,000$-ийн шагналын сан бүхий Predator League 2019 тэмцээнд оролцох эрхээр шагнууллаа.
Тэд Тайланд улсын Бангкок хотод 2-р сарын 15-наас 17-ны хооронд зохиогдох “Predator League” тэмцээнд Малайз, Тайланд, Филиппин, Индонез, Сингапур, Энэтхэг, Мяньмар, Шри-Ланка улсын шилдэг 15 багуудтай өрсөлдөнө.
Финалын шатны тоглолтонд 3:1-ийн харьцаатайгаар 2-р байранд “Horhor” баг орж 2 сая төгрөгийн эзэн болсон юм.
Олон улсын хэмжээний томоохон тэмцээнийг зохион байгуулахад технологийн түншээр Монголын электрон барааны салбарт тэргүүлэгч Нэкст Электроникс ажилласан бөгөөд оролцогчдын тоглосон Acer брэндийн Predator компьютероор дэмжин ажилласан юм.
Финалын шатны тоглолтын завсарлагаагаар Нэкстээс асуулт хариултын тэмцээн зохиож зөв хариулсан оролцогчдод ухаалаг төхөөрөмжүүдийг бэлэглэсэн юм. Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхдаг Нэкстийн хамт олон өөрсдийн буланд хамгийн сүүлийн үеийн робот, gaming компьютер, VR технологиудыг дэлгэсэн юм.
Ази номхон далайн орнуудын цахим спорт сонирхогчдийн дунд зохиогддог хамгийн том тэмцээнд энх орноо төлөөлөн анх удаа оролцож байгаа “yG” багийн тоглогчдодоо амжилт хүсье!
Холбоотой мэдээ