Оросын Сочи хотноо гуравдугаар сарын 16-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн найм шалгараад байна. Шөвгийн наймд Мария Музычук /Украин/- Хампи Конеру /Энэтхэг/, Мери Арабизе /Гүрж/ – Харика Дронавалли /Энэтхэг/, Наталь Погонина /ОХУ/ – Жао Сюэ /БНХАУ/, Пиа Крамлинг /Швед/ – Анна Музычук /Украин/ нар хоорондоо тоглохоор болжээ. Украины эгч дүү Анна болон Мария Музычук нар ийнхүү шөвгийн наймд үлдээд байна. Эгч дүү хоёр өмнө нь хоорондоо хоёр удаа тааран тоглохдоо тэнцэж байсан ажээ.
Шөвгийн наймд Украины эгч дүү Музычукаас гадна Энэтхэгийн Хампи Хонеру, Харика Дронавалли нар үлдээд байгаа юм. Гуравдугаар шатанд буюу 1/8 шигшээд Оросын гурван шатарчин өрсөлдөгчдөө ялагдсанаар тэмцээнийг орхисон байна.
Гуравдугаар шатны дүн: Галлямова – Конеру 0:2, Хотенашвили – Жао Сюэ 0,5:1,5, М.Музычук – Стефанова 1,5:0,5, Жавахишвили – А.Музычук 0,5:1,5, Гунина – Крамлинг 0,5:1,5, Харика – Костенюк 1:1 (1,5:0,5), Погонина – Себаг 1:1 (2:0), Чмилите – Арабизе 1:1 (0,5:1,5).
Эх сурвалж: http://horom.mn