Малчны охин манлайлна

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

Малчны охин манлайлна

Ерийн малчны хотноос Ертөнцийн дэвжээнд өрсөлдөх гэж буй энэ бяцхан охиныг Б.Билгүүндарь гэдэг.

Шатарчин, даамчин охин даамын төрөлд Баянхонгор аймагтаа дөрвөн удаа түрүүлж, улсын аварга болж, улмаас Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ.

Харин шатраар аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн удаа мөнгөн медаль хүртэж, спортын III зэргийн болзол хангасан Б.Билгүүндарь ирэх дөрөвдүгээр сарын 20-нд Узбекстанд болох даамын спортын өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэж байгааажээ. Б.Билгүүндарь өмнө нь 2013 онд Дэлхийн аваргад оролцох эрх авсан ч санхүүгийн асуудал тулгарсан учраас хилийн дээс алхаж чадаагүй байна. Тиймээс охиныг ийм шалтгаанаар дахин олон улсын тэмцээнээс битгий хоцроосой гэсэндээ нутгийнхан нь хандив цуглуулах санаачилга өрнүүлжээ. 

Та тивийн аваргад оюун ухаанаа уралдуулах гэж буй бяцхан охиныг дэмжихийг хүсвэл  дараах дансанд хандив өргөж болно.

Хаан банк 5232053576 /Данс эзэмшигч аав Ц.Биндэръяа/

Хаан банк 5232067205 /Данс эзэмшигч ээж Ч.Бадамханд/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж