Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүнэ

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүнэ

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг өнгөрсөн жилээс дахин сэргээн шалгах болсон. Уг хэрэгт буруутай этгүүдүүдийг шүүх хурал ирэх лхагва гаригт /2019.01.23/ эхлэх болжээ. Шүүх хурал Малайз улсын Куала Лампур хотноо гурав хоног болох аж.  Уг хуралд Монгол Улсын хүний эрхийн байгууллагыг төлөөлж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг оролцохоор ажиллаж байна. Тэрбээр Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэний өмнөөс шүүх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцоно.

Хохирогчийн ар гэрийнхэн болон хуралд оролцох хуулийн багийнхан Куала Лампурт өнөөдөр /2019.01.21/ уулзалт хийсэн бол маргааш хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.

Шүүх хуралд оролцох Монголын талыг төлөөлсөн багийнхан өчигдөр уулзалт хийсэн байна.

Хэргийг эргэн сануулбал, Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак, түүний туслах Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Монгол бүсгүй Ш.Алтантуяа 2006 онд амиа алдсан юм. Энэ аллагыг Малайзын төр засгийн өндөр албан тушаалтнууд захиалсан гэж үздэг. Хохирогчийн биед С-4 загварын тэсрэх бөмбөг бэхэлж, дэлбэлж, амийг нь хороосон байдаг. Р.Багинда нь мафийн бүлгийн эгнээнд багтдаг, улс дамнасан зэвсгийн наймаанд талийгаачийг дагуулж явдаг байсан, ээлжит нэгэн уулзалтынхаа үеэр орчуулга хийлгэсний дараа гэрчийг устгасан гэж үздэг юм.

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр  2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон юм. Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байсан. Гэхдээ жинхэнэ захиалагчид ял шийтгэлээ хүлээх ёстой гэж үзсэнээр хэргийг дахин сэргээн шалгах болсон билээ.

Шүүх хуралд оролцох ажлын хэсгийн уулзалт

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж