“Чимээгүй тахал” хэмээн нэрлэдэг таргалалт ихсэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

“Чимээгүй тахал” хэмээн нэрлэдэг таргалалт ихсэж байна

Монголын таргалалттай тэмцэх нийгэмлэгийн тэргүүн Б. Оюунбилэг, ЭМШИУС-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал профессор н.Алтансайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Соёл иргэншлийг даган сүүлийн 30 гаруй жилд дэлхий даяар таргалалт ихэсч байгаа. Одоогоор дэлхий дээр 1,7 тэрбум хүн таргалттай байгаа бөгөөд энэ нь хоол тэжээлийн хомсдолтой 900  сая орчим хүнээс хоёр дахин их юм. Таргалалт нь зүрх судасны өвчин, даралт ихсэх чихрийн шижин, нойрон дунд амьсгал зогсох  зэрэг аюулт өвчний суурь болдог байна. Монголчуудын дунд эрчтэй ихсээд байгаа таргалалтын хор холбогдолыг ойлгуулах, эрүүл хооллох зэрэг нийгмийг хамарсан үйл ажиллагаа явуулах зорилгоор Монголын таргалалтай тэмцэх нийгэмлэгийг үүсгэн байгуулснаа энэ үеэр онцоллоо. Хөгжилтэй орнууд З0  гаруй жилийн өмнөөс таргалалттай тэмцэн төрөл бүрийн цай, кофе зэргийг туршин  их хэмжээний зарлага гаргаж байгаа. Харин орчин үед хүмүүсийг зөв хооллох хэв маягт суралцуулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зэрэг эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхээр шаргуу ажиллаж байгаа аж. Монголын таргалалттай тэмцэх нийгэмлэгийн тэргүүн Б. Оюунбилэг “Монголчууд буяны тарга, мах мариа ихтэй сайхан гээд таргалалтын талаар буруу ойлголттой явдаг. Дундаж настай эмэгтэйчүүдий 40 гаруй хувь нь “чимээгүй тахал” хэмээн нэрлэдэг илүүдэл жинтэй байна. Гэтэл бид 30 жилийн өмнөх тэдгээр орнуудын бүтэлгүй туршилтуудыг давтаад араас нь гэлдрээд яваад байна. Иймээс бид хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт эмчилгээний аргыг судлан орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах шаардлагатай” гэв.
 Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж