Ливерпүүл тэргүүлж, Сити нэхсээр

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Ливерпүүл тэргүүлж, Сити нэхсээр

Ливерпүүл тэргүүлж, Сити нэхсээр

Английн хөлбөмбөгийн премьер лигийн 23-р тойрог өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт лигийн хүснэгтийг тэргүүлэгч Ливерпүүл клуб талбайдаа Кристал Палас клубыг хүлээн авч 4-3 харьцаатай хожиж 60 оноотой болсон. Тус тоглолтын дараа Ливерпүүл клубын дасгалжуулагч Ю.Клопп “энэ тоо бол чухал тоо. бид одоо 60 оноотой байна. гайхалтай” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.

Хамгийн сүүлд Манчестер Сити клуб 2017-2018 оны улиралд, Челси клуб 2005-2006 оны улиралд лигийн эхний 23 тоглолтын дараах байдлаар 60 оноо авч байжээ. Тэд тухайн жилдээ хоюулаа лигийн аварга болж байсан. Ямартаа ч олон гоол орсон хүндхэн тоглолтын дараа Ливерпүүл клуб ээлжит ялалтаа авснаар 23 тоглолтоос 19 дэх ялалтаа авч байна.

Тэгвэл аваргын төлөө өрсөлдөж буй Манчестер Сити клуб Хаддерсфилд Тоун клубын талбайд зочлон 3-0 харьцаатай ялалт байгуулж тэргүүлэгчийн араас нэхэж буй 4 онооны зөрүүгээ хадгалан үлдсэн.

Энэ тойргийн оргил тоглолт нь Арсенал болон Челси клубуудын тоглолт байлаа. Лондон хотын дерби тоглолтонд Арсенал клуб 2-0 харьцаатай ялалт байгуулснаар лигийн 4-р байрын төлөөх өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байна. Манчестер Юнайтед ээлжит хожлоо авснаар 44 оноотой болсон бөгөөд Арсенал клубын хамтаар хүснэгтийн 5-6-р байранд бичигдэж байна. Челси клуб Арсенал клубт хожигдсноор 47 оноотой хүснэгтийн 4-р байранд бичигдэж байна.

Лигийн хүснэгтийн доош унах бүсэд яваа Фулхам клуб Тоттенхэм Хотспур клубт, Хаддерсфилд клуб Манчестер Сити клубт хожигдсон. Тэгвэл Ньюкасл Юнайтед болон Кардифф Сити клубуудын хооронд болсон тоглолт сонирхолтой болсон бөгөөд хожигдсон нь доош унах бүс руу орох байсан. Энэ хариуцлагатай, чухал тоглолтонд Ньюкасл клуб 3-0 харьцаатай ялалт байгуулснаар 21 дэх оноогоо авч 17-р байранд дэвшсэн бол Кадифф Сити 19 оноотой болж 18-р байр руу уналаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж