Биатлоны спортын дэлхийн цомын 2018-2019 оны улирал замынхаа хагасыг туулав. Өнгөрсөн долоо хоногт Германы Рупольдингт дэлхийн цомыг энэ улирлын 5 дахь гараа ойрын зайн спринт, бөөн гараа буюу масс старт болон багийн буухиа уралдаанаар үргэлжилсэн. Рупольдингт эхний уралдаан нь ойрын зайн спринт уралдаан байсан бөгөөд эрэгтэй төрөлд Норвеги залуу Й.Бьо, эмэгтэй төрөлд Словак бүсгүй А.Кузмина тэргүүлсэн.
Буухиа уралдаанд эрэгтэйд Л.Биркеланд8 В.Кристиансен, Т.Бьо болон Й.Бьо нараас бүрдсэн Норвеги залуус тэргүүлж, Герман болон Францын баг эхний 3 байранд орсон. Эмэгтэй буухиа уралдаанд Ж.Симон, А.Бескон, Ж.Бреза болон А.Шевалье нараас бүрдсэн Франц бүсгүйчүүд тэргүүлж Норвеги, Германы бүсгүйчүүд удаалсан.
Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр бөөн гараатай уралдаан явагдсан бөгөөд эрэгтэй төрөлд Й.Бьо түрүүлсэн бол эмэгтэй төрөлд Германы Ф.Пройс тэргүүн байр эзэлжээ. Эрэгтэй төрөлд сүүлийн буудлага гүйцэтгэхэд Францын К.Фийон-Майе, Норвегийн В.Кристиансен, Швейцарын Б.Вегер нар тэргүүлэн хөдөлсөн. Гэвч туршлага, ур чадварын зөрүүтэйг Й.Бьо харуулж бүх өрсөлдөгч нараа гүйцэн ээлжит түрүүгээ хүртэв. Түүний гол өрсөлдөгч М.Фуркад 4-р байранд орсон байна.
Дэлхийн цом өндөрлөхөд 4 гараа үлдээд байгаа бөгөөд нийлбэр дүнгээр Норвегийн Й.Бьо 662 оноотой тэргүүлж байгаа бол Оросын А.Логинов 476, М.Фуркад 428 оноотой удаалж байна. Тэгвэл эмэгтэй төрөлд Италийн Д.Вирер тэргүүлж түүний нутаг нэгт Л.Виттоцци удаалж байна. 3-р байранд Словак бүсгүй П.Фиалкова 449 оноотой явж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ