Вашингтон Капиталс дараалан хожигдов

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Вашингтон Капиталс дараалан хожигдов

Вашингтон Капиталс дараалан хожигдов

Хойд Америкийн ҮХЛ-н 2017-2018 оны аварга Вашингтон Капиталс баг сүүлийн 5 тоглолтоос хожил авч чадсангүй. Хамгийн сүүлд энэ сарын 13-нд Бостон Брюинс багийг талбайд нь 4-2 харьцаатай хожсон. Түүнээс хойш Колумбус Блю Жакетс, Сент-Луис Блюс, Нэшвилл Предаторс, Нью-Йорк Айландерс болон Чикаго Блэйкхаукс багуудад хожигдоод байна.

Өнөөдөр Чикаго хотын “United Center” ордонд болсон тоглолтонд нийт 13 гоол орсон бөгөөд талбайн эзэн Чикаго Блэйкхаукс багаас Й.Тэйвз 3 гоол, 2 дамжуулалт, П.Кейн 2 гоол 2 гоолын дамжуулалт өгч шилдэг тоглолтоо гаргасан. Чикаго Блэйкхаукс багийн Й.Тэйвз сүүлийн 12 тоглолтонд оролцохдоо 5 гоол, 11 гоолын дамжуулалт өгч байгаа бол П.Кейн сүүлийн 8 тоглолтонд дараалан оноо авч байна. Ийнхүү Чикаго Блэйкхаукс багийн лидерүүд шилдэг тоглолтоо үзүүлж 8-5 харьцаатайгаар баг нь аваргуудыг буулгаж авчээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж