Колумбчууд энх тайвны төлөө жагсав

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Колумбчууд энх тайвны төлөө жагсав

Колумбчууд энх тайвны төлөө жагсав

Өнгөрсөн Пүрэв гаригт Колумб улсын нийслэл Богота хотод машиндаа их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан этгээд халдлага үйлдэж, 21 хүний аминд хүрсэн нь тус улсад сүүлийн арав гаруй жил байгаагүй хөнөөлт халдлага болсон юм.

Харин өчигдөр /2019.01.20/ Колумбын ард иргэд терроризмыг эсэргүүцэж, энх тайванд уриалсан жагсаал цуглааныг орон даяар өрнүүллээ. Жагсаалд Колумбын Ерөнхийлөгч Иван Дукэ болон экс Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос тэргүүтэй хүмүүс оролцсон байна.

Колумбын нийслэл Богота хот дахь Цагдаагийн академид болсон халдлагад сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа террорист халдлага үйлдсэн Үндэсний чөлөөлөх арми /ELN/-ийг буруутгаж байгаа юм. Учир нь бөмбөг дэлбэлсэн этгээд нь уг бүлэглэлийн тэсрэх бөмбөгийн мэргэжилтэн байжээ. Халдлагын хариуд Колумбын Ерөнхийлөгч Иван Дукэ тус бүлэглэлийнхэнтэй хийх энхийн хэлэлцээрээ зогсоосон байна.

Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших Колумб улсад сүүлийн 50 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн нь 2016 онд эцэс болж, Засгийн газрыг эсэргүүцэгч “Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин” /FARC/бүлэглэлийн төлөөлөгчидтэй энхийн гэрээ байгуулсан билээ. Мөн Үндэсний чөлөөлөх арми /ELN/ хэмээх босогч бүлэглэл 2003 оноос хойш тус улсад хэд хэдэн удаа халдлага үйлдсэн ч Колумбын Засгийн газар тэдэнтэй энхийн хэлэлцээр байгуулахыг зорьж байсан юм.

Нийслэл Богота болон Колумбын бусад хэд хэдэн хотод өрнөсөн тус жагсаалд олон мянган хүн оролцож, жагсагчид терроризмыг эсэргүүцэх, энх тайвныг цогцлоох зэргийг уриагаа болгожээ. Террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийг хүндэтгэх үүднээс жагсагчдын ихэнх нь цагаан хувцас өмсөж, гартаа цагаан туг барьсан байв. Өнгөрөгч Пүрэв гаригт болсон халдлагын хохирогчид нь 17-22 насны оюутнууд байжээ.

Эх сурвалж: DW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж