14 настай охиныг мөргөж гэмтээгээд ослын газраас зугтаажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

14 настай охиныг мөргөж гэмтээгээд ослын газраас зугтаажээ

14 настай охиныг мөргөж гэмтээгээд ослын газраас зугтаажээ

Тээврийн цагдаагийн алба амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 326 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Ослын улмаас орон нутагт хоёр, нийслэлд 14 хүн бэртэл гэмтэл авсан аж. Нийт гэмтсэн хүний гурав нь бага насны хүүхэд байсан бөгөөд хоёр нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд оржээ.

Бүртгэгдсэн осол гэмтлийг тодруулбал, Толгойтын замд өчигдөр /2019.01.20/ Тоёота приус маркийн улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь 14 настай А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна. Мөн Төв аймгийн нутаг Сондуул гэх газар асфальтан замд пробокс маркийн автомашин онхолдож, 24 настай М-н амь нас хохирч, 43 настай Б, 10 настай Т нарын хоёр хүн гэмтсэн хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчлийг илрүүлэн саатуулж ажилласан ба “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд долоон гэмт хэргийг илрүүлэн ажиллажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж