Л.Болл бэртлээ эдгээхэд 4-6 долоо хоног хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Л.Болл бэртлээ эдгээхэд 4-6 долоо хоног хэрэгтэй

Л.Болл бэртлээ эдгээхэд 4-6 долоо хоног хэрэгтэй

Лос-Анжелес Лейкерс багийн хамгаалагч Л.Болл өнгөрсөн бямба гаригт Хьюстон Рокетс багтай хийсэн тоглолтын үеэр зүүн шагайны шөрмөсөө бэртээж талбайг орхисон. Тоглолтын дундуур шууд эмнэлэг рүү явсан Л.Боллын гэмтлийн талаар Лос-Анжелес Лейкерс багийн зүгээс түүнийг бэртлээ эдгээхийн тулд 4-6 долоо хоног шаардлагатай гэдгийг мэдэгджээ. Л.Боллын бэртэл Лос-Анжелес Лейкерс багийн хувьд багагүй асуудал болж байна. Багийн лидер Л.Жеймс бэртэлтэй энэ үед Л.Болл гэмтсэн нь Лос-Анжелес Лейкерс багт хүнд тусах нь гарцаагүй. Плэй-оффт багтах нь ч эргэлзээтэй боллоо.

2017 оны драфтын 2-р сонголтоор Лос-Анжелес Лейкерс багт ирж байсан Л.Болл өдгөө багийнхаа төдийгүй лигийн шилдэг хамгаалагчдын нэг болоод байгаа билээ. Тэр энэ улиралд 47 тоглолтонд оролцохдоо 9.9 оноо дундажлаж, 5.4 дамжуулалт, 5.3 самбар дундажлаад байна.  Л.Болл бүтэн сар хагас талбайн гадна үлдэснээр бүх-оддын тоглолтонд ч оролцох боломжгүй болж байна. Бүх-оддын тоглолтын санал асуулгаар Л.Болл оролцох боломжтой болж байсан юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж