Хойд Солонгос спортыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос спортыг дэмжинэ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун спортыг дэмжиж, тамирчдаараа дамжуулан дэлхийн тавцанд улсаа сурталчилах төлөвлөгөөтэй байна. Үүний тулд Хойд Солонгосын тамирчин, дасгалжуулагчид  партизан маягийн тактик баримтлах хэрэгтэй гэнэ. Удирдагч Ким Чен Ун Хойд Солонгосыг хэдхэн жилийн дотор спортын хүчирхэг орон болгох зорилт тавьжээ. Хойд Солонгосын тамирчид, спортынхны чуулга уулзалтад илгээсэн Ким Чен Уны захидалд “Энхийн цагт зөвхөн тамирчид гадны орнуудын тэнгэр дор БНАСАУ-ын төрийн далбаан дор нисч чаддаг. Хойд Солонгосын тамирчид хэдийнэ амжилт гаргасан эмэгтэй хөлбөмбөг, хүндийн өргөлт, бокс, жудо, харваа зэрэг спортын төрөлд илүү анаарах хэрэгтэй” хэмээжээ.

Хойд Солонгос 1972 оны Мюнхены Олимпоос хойш есөн зуны спортын наадамд оролцсон боловч  ердөө 14 алтан медальтай аж. Хойд Солонгосын хөл бөмбөгийн баг 1966 оны аварга шалгаруулах дэлхийн цомд Италийг 1-0 хожиж хагас шөвгийн наймд шалгарч байжээ. Хожим 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн цомд оролцохдоо өмнөх амжилтаа давтаж чадаагүй байна.

Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагч болсноосоо хойш спортод илүү анхаарал хандуулах болжээ. Тэрээр 2013 онд спортын амжилт гаргасан тамирчдад тансаг орон сууц өгөх болсныг зарлаж байв.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж