Сурагч хүү Путины “Ил-96” онгоцонд зочилжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Сурагч хүү Путины “Ил-96” онгоцонд зочилжээ

Сурагч хүү Путины “Ил-96” онгоцонд зочилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүнд өвчтэй нэгэн хүүгийн хүслийг биелүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр сайн дурынхны чуулга уулзалтад оролцохдоо хүнд өвчтэй Арслан Каипкулов хүүгийн хүсэл мөрөөдлийг олж мэджээ.

Башкирийн сурагч хүү нэгдүгээр сарын 19-ний өдрийн бямба гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “Ил-96” онгоцонд зочилсон байна. Тэрээр Youtube цахим хуудаст тус онгоцонд зочилсон дүрс бичлэгээ байршуулжээ. Арслан Каипкулов онгоцны доторхийг сонирхоод зогсохгүй онгоцны багийнхантай ярилцсан байна.

Сурагч хүүгийн мэдээлснээр, энэхүү дүрс бичлэгийг Путины бэлэглэсэн камераар хийсэн байна. “Дүрс бичлэгийг байршуулахад төрийн телевизийн ажилтнууд тусалсан. Үнэхээр гайхалтай байсан" хэмээн хэлсэн байна. "Ил-96-300″ онгоцны аяллыг ОХУ-ын нийслэлд зохион байгуулсан байна. Хүү аяллынхаа дараа сэтгүүлчдэд “Маш өндөр нууцлалтай, Ерөнхийлөгч Путины онгоцоор аялсан нь нэр төрийн хэрэг байлаа" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Rambler

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж