Мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” боллоо

Мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” боллоо

Одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг 2018 онд зохион байгуулсан.

"Зөв гэр бүл, зөв хүүхэд, зөв нийгэм" уриан дор зохион байгуулсан уралдааны анхны ялагчаар дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг тодорсон билээ. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 6-17-нд БНХАУ-д зохион байгуулах  “Mrs International World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.

Монголын сайхан ээжүүдийг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа А.Дэлгэрцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамнаас өнөөдөр /2018.1.21/ “Хүүхэд хамгааллын элч”-ээр батламжиллаа.

“Хүүхэд хамгааллын элч”- ээр шалгарсан А.Дэлгэрцэцэг “Ээж хүн хамгийн хүчтэй, үр хүүхдийнхээ төлөө хамгийн их санаа зовнидог, тэднийгээ хамгаалахын тулд хамгийн ихээр тэмцэж чаддаг. Тийм хүчирхэг бас сайхан эмэгтэйн төлөөлөл олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх гэж байгаадаа баяртай байна. Хүүхэд хамгааллын элч болон дуу хоолойгоо хүргэнэ гэдэг маш чухал. Олон нийтийн анхаарлыг хүүхэд хамгааллын асуудалд татах, уриалан манлайлах, бодит ажил өрнүүлэх, нөлөөлөхөд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сонирхуулахад, тэргүүн мисс шалгаруулах уралдаан ихэвчлэн залуу, ганц бие бүсгүйчүүдийн дунд зохион байгуулагддаг. Харин “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” уралдаанд дөрөв буюу түүнээс олон хүүхэд төрүүлж, “Алдарт эхийн I, II одон”-ийн эзэд болсон ээжүүд өрсөлдсөн билээ. Уг уралдааны сүүлийн шатанд 29 бүсгүй өрсөлдөж, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг ялагчаар шалгарсан юм.

Мөн тэрбээр одонтой 3500 ээжийг хамруулсан “Төрсний дараах сэтгэл гутрал” төслөөрөө тэмцээний “Хүмүүнлэг мисс”-ээр шалгарсан юм. Харин “Mrs International World” тэмцээнийг 1984 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд нөхөрт гарсан бүсгүйчүүд оролцдогоороо онцлог юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж