Меган Маркл инстаграмд нууцаар ордог байжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Меган Маркл инстаграмд нууцаар ордог байжээ

Меган Маркл инстаграмд нууцаар ордог байжээ

Харри ханхүүтэй учрахаас өмнө Меган Маркл твиттер, инстаграм, фейсбүүкийн идэвхтэй хэрэглэгч байгаад зогсохгүй өөрийн гэсэн блог хөтөлдөг байжээ. Харин өнгөрөгч оны нэгдүгээр сард Харри ханхүүтэй болзож байгаа нь олон нийтэд ил болсны дараа өөрийнхөө бүх сошиал хуудсаа хаасан байна. Гэсэн ч тэрбээр зуршлаа тийм ч амар орхиогүй бололтой. Учир нь Меган Маркл саяхныг хүртэл нууц нэрээр Инстаграмд  орж, дотнын найзуудаа “дагадаг” байжээ.

Меган Маркл  хамгийн сүүлийн хувийн сошиал медиа хаяг болох Инстаграмаа зул сарын өмнөхөн устгасан нь олон нийтэд ил болжээ. Учир нь Их Британийн хааны гэр бүлийн гишүүн болсноор улам алдартай болж, түүний тухай цахим орчинд хүмүүс элдвээр бичих болсныг анзаарсан Меган Маркл сэтгэл санаагаар унах болсон байна. Тиймээс өөрийнхөө тухай элдэв нийтлэлийг олж уншихгүй байхаар шийдсэн нь энэ юм.

Хааны гэр бүлийн гишүүдийн дагаж мөрдөх ёстой дүрэм журамд ч бас хувийн сошиал медиа хаягтай байж болохгүй тухай заажээ. Их Британийн хааны гэр бүлийн гишүүдээс Беатрис болон Евгений гүнж нар л өөрийн гэсэн сошиал медиа хаягтай байна.

Энэ мэтчилэн хааны гэр бүлийн гишүүний хувьд дагаж мөрдөх ёстой олон дүрэм журмууд өөрийг нь залхааж, туйлдуулж байгаа тухай Меган Маркл цухуйлгаж байжээ. Ялангуяа түүнийг Кэйт Миддлонтой таагүй харилцаатай байдаг тухай өнгөрсөн сард цахим ертөнцөөр шуугисны дараа Харри ханхүү түүнтэй хамт Виндзор цайз руу нүүх болсноо зарласан. Ордны зүгээс ч бас Кэйт Миддлтонтой ямар харилцаатай байдаг тухай  олон нийтэд үг цухуйлгахгүй байхыг Меган Марклаас шаардсан аж.

Харри ханхүүтэй гэрлэхээс өмнө Мега Маркл нийгмийн харилцаанд маш идэвхтэй оролцдог, эмэгтэйчүүдийн эрхийн тухай НҮБ-ын хуралд оролцон илтгэл тавьж байсан удаатай. Мөн тэрбээр өөрийн хувийн блогоо идэвхтэй хөтөлж, эрүүл зөв амьдрах тухай нийтлэлүүдийг байнга оруулдаг байв.

Их Британийн хааны гэр бүлийн гишүүд нууц нэр ашиглан, онлайн платформуудыг хэрэглэж буй анхны тохиолдол энэ биш юм. Тухайлбал, Харри ханхүү “Spike Wells” гэх нэрээр Фейсбүүкт нэвтэрч байсан нь ил болсноор 2012 онд хаягаа хаасан байдаг.

Эх сурвалж: express.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж