Европын хөлбөмбөгийн холбоодын эвслийн (UEFA) ерөнхийлөгч Мишель Платини хөлбөмбөгийн цэнгэлдэхүүд дэх танхайрал газар авч байгаад түгшүүрээ илэрхийлэв.
“Өнгөрсөн үед элдэв төрлийн хулигаанууд, фанатууд цэнгэлдэх хүрээлэнд ноёрхож байлаа. Өнгөрсөн сарууд надад түүнийг санагдууллаа. Миний хувьд тийм зүйл 30 жилийн өмнөх. Хэн ч түүнийг давтахыг хүсэхгүй. Бид Европын төвшинд илүү хатуу арга хэмжээ авах ёстой. Спортын цагдааг байгуулах ёстой гэдгийг би 2007 онд уриалж байсан. Дахин би спортын цагдааг байгуулах шаардлагатайг хэлж байна” хэмээн Платини мэдэгдсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР