“Гэгээн Муза” тавдугаар сард болно

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

“Гэгээн Муза” тавдугаар сард болно

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза-2015” наадам ирэх тавдугаар сарын 17-23-нд болно. Уг наадамд  Швейцарь, БНХАУ, Уганда, Эстони, Косово, БНСУ-аас уран бүтээлчид оролцохоор мэдэгджээ.

Бүтээлүүдийг хүүхдийн, ганц хүний, драмын, дуулалт жүжиг гэсэн ангиллаар шүүх юм. Наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоор болжээ. Тэрбээр энэ үеэр ганц хүний жүжгийн зохиол хэрхэн бичих талаар зөвлөгөө өгөх гэнэ. Мөн Герман, Орос, Косово улсаас шүүгчид ажиллах юм. Одоогийн байдлаар тус наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас 47 бүтээл ирүүлжээ.

 О.БУД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж