Монгол, Кубын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов | News.MN

Монгол, Кубын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Кубын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Кубын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Кубын Гадаад хэргийн яамд хоорондын III Зөвлөлдөх уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 18-19-нд Хавана хотноо болов.  Зөвлөлдөх уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Марселино Медина нар тэргүүлэн оролцов.

Талууд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын салбарт тодорхой ажлууд хэрэгжиж, үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2020 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг  тэмдэглэх, дээд, өндөр түвшний айлчлал  хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцав. Мөн НҮБ болон олон улсын бусад   байгууллагын хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Кубын Шинжлэх ухаан, технологи, байгаль орчны Тэргүүн дэд сайд Фернандо Бермудезтэй уулзаж, хоёр талын шинжлэх ухаан,  технологи, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцаж, “Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Шинжлэх ухаан, технологи, байгаль орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Мөн тэрбээр Кубын Дипломатын Академи, эмийн бэлдмэл болон вакцины үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэх Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.  Кубын тал манай улстай эрүүл мэнд, биотехнологийн салбар, ялангуяа чихрийн шижин өвчнийг эмчлэх, элэгний “В” болон ”Дельта” вирусыг устгах, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх, малын шүлхий болон хачиг зэрэг шимэгч амьтны эсрэг вакцин нийлүүлж, хамтран ажиллах санал тавив.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж