Хотынхон ШӨХТГ-ын шийдвэрийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

Хотынхон ШӨХТГ-ын шийдвэрийг эсэргүүцэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Т.Аюурсайхан өчигдөр нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчдийг хууль, дүрэм зөрчиж хууль бус шийдвэр гаргасан талаар мэдээлсэн юм. Тэрбээр автомашинаа 70-80 мянган төгрөгөөр ачуулсан хүмүүс төлсөн мөнгөө шүүхэд хандан олж авах боломжтой, харин  одоо 55000 төгрөг хурааж байгаа нь  ЦЕГ-аас гаргасан тушаалын дагуу  болохоор хууль ёсных, хураалгасан хүмүүс гомдол санал гаргах ёсгүй гэсэн юм.  Үүнтэй холбоотойгоор  НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо нар мэдээлэл хийж, тайлбар өгсөн байна.

Тэд хэлэхдээ “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, төлбөр хураамж авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгасан Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” НИТХ-ын тогтоол нь хууль, дүрэм зөрчөөгүй, хуулийн дагуу бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн. Мөн аливаа аж ахуй нэгж байгууллагыг ялгасан, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн юм байхгүй” гэв.  Мөн энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно гэлээ.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж