Шарын гол-Дархан чиглэлийн 603-р галт тэргэнд 27 настай зорчигч М.Номин-Эрдэнэ төрж, хүүтэй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Улаанбаатар төмөр замаас өнөөдөр /2019.01.21/ галт тэргэнд мэндэлсэн хүүхдийг эх барьсан хүйн ээжүүдийн энгэрийг мялаажээ.
Тодруулбал, Шарын гол-Дархан чиглэлийн галт тэргэнд энэ сарын 14-ний өдөр мэндэлсэн н.Ганзам хүүг эх барьж авсан вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нарыг Төмөр замчны алдар, Тэргүүний төмөр замчин цол тэмдэгээр шагнасан байна. Хүйн ээжүүд нь Улаанбаатар төмөр замд 20 гаруй жил вагоны үйлчлэгчээр ажиллаж байгаа бөгөөд анх удаа хүүхэд эх барьж авсан талаараа ярьж байсан билээ.
Холбоотой мэдээ