“Бидний тэмцэлд 30 мянган иргэн гарын үсгээ зурсан” | News.MN

“Бидний тэмцэлд 30 мянган иргэн гарын үсгээ зурсан”

“Бидний тэмцэлд 30 мянган иргэн гарын үсгээ зурсан”

“Бидний тэмцэлд 30 мянган иргэн  гарын үсгээ зурсан”

30 мянга гаруй иргэд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж  гарын үсгээ зурсан талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын даргыг чөлөөлөх тэмцлийг дэмжиж байгаа  бодитой  30 мянга гаруй  иргэний гарын үсэг цугларсан. Энэхүү гарын үсгүүдийг УИХ-ын даргад өгнө. Мөн энэ долоо хоногт УИХ-ын даргыг огцруулах саналд УИХ-ын 40 гишүүн гарын үсгээ зурах үйл ажиллагаа өнөөдрөөс эрчимтэй явагдана. УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн хэрэгжих хугацаа баасан гаригт мөрдөгдөж эхэлнэ. УИХ-ын  дарга огцорсны дараа  юу өөрчлөгдөх вэ  гэж  өнөөдөр хүн бүхэн асууж байна. Тиймээс гэр хотхондоо иргэдийнхээ санал бодлыг таван чиглэлээр авч байна. УИХ-ын даргыг чөлөөлснөөр талбай дээрх эсэргүүцлийн суулт арга хэмжээ зогсоно. Бид нарын тэмцлийн эсрэг бүхэл бүтэн хэвлэлийн машин ажиллаж байгаа. Энэ бүхэнд бид эрс шийдэмгийн хариуг нь өгнө. Бид тавыг мөн дотроо хагаралдсан мэтээр ташаа  мэдээлэл асар ихээр гарч байна. Бид тав хамтдаа зангидсан гар шиг байгаа. Бид энэ удаад МАНАН-гийн эсрэг тэмцэж байгаа бол цаашид Монголынхоо ирээдүйн төлөө тэмцэх болно. Бидний  тэмцлийн үр дүнд Монголын төрд шударга үнэн тогтож эхэлж байна. Монголын ард түмэн баялагтайгаа болох цаг ойртож байна. Энэ долоо хоног Монголын төрд шийдвэрлэх өдрүүд байх болно. Бид энэхүү тэмцлийн төлөө ямар нэгэн ашиг сонирхол агуулаагүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

УИХ-ын даргыг огцор гэж 30 мянган иргэн 10 хоногийн хугацаанд  гарын үсгээ зурсан. Өдөрт 4-5 мянган иргэн гарын үсгээ  зурсан гэсэн үг. Бид энэ долоо хоногт мөн УИХ-ын 40 гишүүний гарын үсгийг цуглуулж УИХ-ын даргад өргөн барина. Ингэснээр МАНАН бүлэглэлийн толгойлогч  нурах эхлэл нь болно. МАНАН  бүлэглэлийнхэн бидний болон эх орончдын эсрэг элдэв гүтгэлэг явуулах нь тодорхой. Бид Монголын  ард түмэнтэйгээ хамт ямар ч гүтгэлэг, дайралтыг давж чадна. Биднийг доромжлох, гутаах тусам бид тэмцлээ улам  эрчимжүүлэх болно. Энэ долоо хоног ялалтын долоо хоног байх болно.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Монголын ард түмэн тайван хүмүүс. Аль дээр УИХ-ын дарга уначихсан мэт сэтгэлзүйтэй болжээ. Дараагийн УИХ-ын дарга хэн байх тухай нэрс тодорчээ. Яг л ингэж монголчууд алддаг. Энэ сэтгэлзүйг нь маш сайн мэддэг учир өрөвдүүлэх тактикууд явуулж эхэлдэг. Улмаар нийгмийн анхаарал суларч сэдэв нь  солигддог. Тийм учраас энэ долоо хоногт болох үйл явцад бид бүрэн итгэлтэй бус байгаа. Юу ч болж магадгүй. Нүд цавчилгүй харах долоо хоног байх болно. УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал баасан гаригт  шийдэгдэх ёстой.Цагаан сар дөхөж байна. Намрын чуулган завсарлах хугацаа  ч мөн ойртож байна. Магадгүй энэ бүхний цаана юу төлөвлөгдөж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа. Хууль батлагдсан нь сайн хэрэг. Өнөөдрөөс 40 гишүүний гарын үсгийг миний бие өөрийн бланк дээрээ цуглуулж эхэлнэ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болдоос “Богд” банктай холбоотой асуудлаар тодруулахад тэрбээр “Хэрвээ тухайн  мэдээлэл үнэн бол Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Надад  ч мөн хариуцлага тооцох ёстой. Асуулт байгаа бол Ерөнхий сайдаас очиж асуу. Хэрвээ  үнэхээр ийм зүйл хийгдсэн бол гэмт хэрэг. Надаас биш гэмт хэргийг хийсэн хүмүүсээс нь хариугаа нэх” гэдэг хариултыг өгөв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2019-01-21 59.153.115.203

Хэдэн бор юм авч, амалсан хэдэн гэрийг авах гэж цөөврүүдийн гар хөл болсон иргэд хөөрхий.Хоёрын хоёр банк идсэн луйварчин бэлтэы байлгүй яахав. Хөөрхий ЖДҮ-чид ч бор гэдсээ бордохтойгоо болоод авлаа.М.Энхболд шударгаасаа гадна хэдэн урвагчдыг цатгасан буянтай хүн юм.

Зочин 2019-01-21 202.70.44.116

Элбэгдорж,Энхболд, Эрдэнэбат, Эрдэнэ.С. гэсэн толгойлогчтой МАНАН устах бологүй шүү. Тэмцэл дуусаагүй.

ммм 2019-01-21 202.21.106.112

АН-аас хөөгдсөн энэ 2 гологдмолууд энэ нэг алиа мэдэхгүй хүүхдийг дагаад л харваад байдаг!!! Юу л болох бол доо гэж...

Зочин 2019-01-21 103.57.93.250

Л.БОЛД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ГЭСЭН ХАЛУУН ЗҮРХ, ОЮУН УХААН, МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ , ТӨРД ХЭРЭГТЭЙ ХҮН ГЭДГЭЭ ТУН САЙН ХАРУУЛСАН!!!

Зочин 2019-01-21 202.131.245.243

МАНАНгаас байнга л сонгуульд нэр дэвших эрх, сайдын суудал худалдаж авч байсан МАНАН этгээд шүү дээ.

Зочин 2019-01-21 202.9.43.41

Шунахай банкирийг дэмжээд зогсож бацдаг ард тумэн гэж байдаггуй юм байдаг бол тэр хужааа ард тумэн байххошного ухдаг доргыг дэмжээд зогсож байдаг ард тумэн гэж байдаггуй юм байдаг бол тэр хужааа ард тумэн байх

Amar 2019-01-21 202.179.26.112

Ард иргэдийн төлөө цоо шинэ тогтолцоо бий болгоно гэдэг чинь маш зөв шүү.

Бодит байдал дээрээ 30.000-аас ИЛҮҮ хүмүүс байгаа 2019-01-21 139.5.218.119

Очиж гарын үсгээ зураагүй өчнөөн мянган ард иргэд байна

Зочин 2019-01-21 202.9.42.73

би ч бас зурж амжсангүй

ЗОЧИН 2019-01-21 202.9.42.73

би ч бас зурж амжсангүй

Зочин 2019-01-21 202.131.245.243

3000

Зочин 2019-01-21 182.160.34.55

Долларын ханш дэндлээ ерөнхий сайд ерөнхийлөгч хоёроо огцороо . Энхболдыг огцоруулдаг гуравуулаа огцороо

Зочин 2019-01-21 5.196.66.162

Оюунэрдэнэ нохой МАН-ын нэрээр, Хүрэлсүхээр гишгүүр хийж, М. Энхболдын бөгсийг долоож улс төрд хөл тавьсан тэжээвэр гөлөг хэр нь бүтэхгүй бабник эцэгтээ гологдсон тавилан нэгт ахынхаа заавраар Монголыг самрах ажлыг овоо амжууллаа гэж. Энэ нөхөр тун удахгүй Христийн нэгдсэн нам байгуулж, МАН-аас урвана. Монголыг Христчдийн мөнгөөр самарч хаяад зугатах том мөрөөдөл тээсэн нохойн гөлгийг дэмжсэн эргүү Монголчууд амаа барих цаг ирнээ гайгүй.

Зочин 2019-01-21 66.181.160.103

MANAN gedegt Nyamdorj Ulaan Huuk Enhtuvshin SuBatbold orno.3 mal.Bold genet temtsegch bolson adgiin feodal.Zevsgiin naimaagaaraa zailah bolson.

Зочин 2019-01-21 66.181.168.199

ШИНЭ МАНАН

Г.Эрдэмсайхан 2019-01-21 66.181.168.199

Шинэ МАНАН-гийн хамгийн хөгийн гурван төлөөлөгчид. Жагсаалд 3000 орчим хүн цугларсныг 30 мянга гэж бүлтэртэл унгас алдсан этгээдүүд. Ард түмэнд маш сайн хэмээс байдаг юм шүү дээ. Асуудлын гол нь М.Энхболдыг буулгахдаа биш гэдэг нь тодорхой болсон. Гол нь Ухна Хүрэлсүхэд долигнож тал засахад л асуудлын мөн чанар оршмой

Зочин 2019-01-21 66.181.168.199

Шинэ МАНАН-гийн хамгийн хөгийн гурван төлөөлөгчид. Жагсаалд 3000 орчим хүн цугларсныг 30 мянга гэж бүлтэртэл унгас алдсан этгээдүүд. Ард түмэнд маш сайн хэмээс байдаг юм шүү дээ. Асуудлын гол нь М.Энхболдыг буулгахдаа биш гэдэг нь тодорхой болсон. Гол нь Ухна Хүрэлсүхэд долигнож тал засахад л асуудлын мөн чанар оршмой

7 ХОНОГ 2019-01-21 202.9.42.73

ДЭМЖИНЭ , СОНОР СЭРЭМЖЭЭ АЛДАЖ БОЛОХГҮЙ !!!

t-1iin virustei 5 gar 2019-01-21 66.181.182.15

za tegbel 2000 hun gariin useg zursan baij magadgui yagaad gevel 30 geriig 200 ger barina geed l baisan shal hudlaa , zus ursah geeed baina gesen hudlaa,60000 hun irlee geed l bsan hudlaa,M.ENHBOLD avgaigaasaa sallaa geed bsan hudlaa ,tegeed hurdan ogzoruulaad oorsdoo saihan untaj amaraach bogs dolooch naraa

зочин 2019-01-21 103.212.119.26

Эд нар хэвлэлийн хурал зарлаж худлаа солиоорохоос еер юу хийж байнаа одоо та нарт итгэх хун байхгуй албан тушаал егвел яаж ч мэдэх улсууд байна яг л фашистууд шиг ааш авир гаргаж байна эруул бишээ эд нар

ТӨРИЙН ГУТАМШИГУУД ЗАЙЛААРАЙ 2019-01-21 58.108.110.54

Энэ гурван АЦ Монгол оронд юу хийж гийгүүлсэн бэ?! Өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй хар лларууд

Зочин 2019-01-21 149.167.33.143

ЕР НЬ МАНАНГИЙН ХЭДИЙГЭА ШОРОНД ХИЙЖ АВЧИХААД ДАРААГИЙН ЗШЙЛЭЭ ЯРЬЦГААЯ АА

ЙЫБ 2019-01-21 202.170.80.25

ТХХ

Манангийн засаглалын үед Голомт, Богд банкны эзэн, төрийн ордны хажууд газар авч тэргүүн баян Л.Болд өөрөө шударга гэжүү 2019-01-21 202.9.42.184

. 1924 1937 он байсан бол гурван нөхөр буу гозолзуулсан МХЗЭ-н сагсуу залуус байхсан. Ийм дүвчигнэсэн нөхөд С.Данзанг коментернтэй хамтарч хороосонг түүх гэрчилнэ. Л.Болд чи больж үз Манангийн засаглалын үед Голомт Богд гэсэн 2 том банкны эзэн болж 20 гаруй жил засгийн газар, УИХ-н гишүүнээр ажиллаж төрийн ордны хажууд голомт банкны газрыг авч Монголын тэргүүн баян болсон атлаа юу солиорч шударга ёс яриад байгаа юм вэ.

жанхуу ухна ми 3 огцор 2019-01-21 66.181.179.11

Ми-г огцруулах хэрэгтэй, дээрээс нь давхар Ухна, жанхуу 2ыг мөн огцруулах хэрэгтэй. Дан ганц Ми гээд байгаа чинь маш зөрчилтэй харагдаж байна. !!! Дөнгөж сарын өмнө ЗГ муу ажиллаж байгаа, огцрох ёстой гэж хэлж байсан нөхөр. Ард түмнийг ой санамж муутай тэнэг гэж басаж доромжилж байна. Энэ хүүхэн нэртэй гонгиносон хоолойт сайндаа ч биш өөрөө ЖДҮС-с зээл авсан болохоор ухныг авч үлдэхээр шийдсэн. Энэ гонгиноод мөнгө л сонин болохоос өөр юу ч сонин биш. Мигийн цүнх баригч байсан энэ нөхрийн үнэн нү

Зочин 2019-01-21 5.196.66.162

Хулгайчуудыг бүгдийг нь хөөж зайлуулаачээ Монголчуудаа. Энэ хүүрнүүдийг дээш нь өргөсөн цагт та нар хэзээ ч нар үзэхгүй шүү. Хүрэлсүх, Женко, Зика вирус, Оюунэрдэнэ, Нямбаатар, Аюурсайхан, Батзандан, Лу Болд, Женког тойрсон бусад долоогч нарыг нь бүгдийг хөөж буулга.

Иргэн 2019-01-21 64.119.22.18

Юу ярьсан, юу ярьж байгаагаа ч мэдэхээ байжээ?! Энэ хэдэн тэнэг?! Талбай дээр 50000-н хүн цуларсан гээд байгаа мөртлөө 10 хоноход 30000-н хүн гарын үсэг зурлаа гээд л бүлтрэх юм?! М.Энхболд даргыг 50-н гишүүн, 30000-н хүний гарын үсэг гэдэг бол үнэхээр чамлалттай тоо байнаа?! Эндээс харахад М.Энхболд даргыг огцруулахыг ард түмэн дэмжихгүй байгаа юм байнаа?! Монгол төрийг ч ёстой жинхэнэ самрах хүмүүс юмдаа?!

123 2019-01-21 202.170.80.25

Хуцаад бай, Манангийн бичээч, бүх төрийн бус байгууллаг, сайтуудын судалгаа 80%-иас дээш нь огцрохыг дэмжиж байгаа, шударга ёсны хүсэмжлэл 95% гэж гарсан байгаа. чи харин хэдийг авдагаа биччих

Зочин 2019-01-21 5.196.66.162

Худал хуурмагаас өөрийг мэдэхгүй тэнэг ацнууд гэнэн Монголчуудыг яаж ч хуурч хошгируулж болно гэж тохуурхаж байгаа. Эдэнд эрүүл ухаантай хүн итгэхгүй. Хэдэн малнууд мөнгө харж, очиж жаахан дэмжиж орилж байгаа. Ийм тэнэгүүдийг эгнээндээ оруулсан МАН-ханыг малнууд гэхээс өөр юу гэхэв. Хүүк гэж тэнэг хүүр тун удахгүй энэ малнуудадаа араасаа шаалгана харж л байгаарай

Болд 2019-01-21 202.170.80.25

Бизнеснийхний хөрөнгийг булаадаг, рекетлэж дээрэмддэг, орд газруудыг хусдаг тэр бүлэглэлийг даран сөнөө. Жагсаж тэмцэхэд бэлэн

монгол ээж 2019-01-21 2.53.7.41

Бэлэн бид бэлэн Манангийн холсний бичээчид амаа хамхи Мунхагийн дуугай узэмжтэй байдаг

Монгол улсын иргэн 2019-01-21 202.170.80.25

Монголын ихэнхи жирийн иргэд дэмжиж байгаа шүү, Золсолтгүй ухралтгүй зорьсон зорилгоо биелүүл. Манангийн эсрэг үргэлж хамт.

Зочин 2019-01-21 202.131.245.243

Мэдрэл нь муудчихсан юм биш үү?

Зочин 2019-01-21 64.119.19.208

Болд ямар солиотой хариулт өгч бнаа Хүүкийн хэлдгээр шаачиасан нөхөл бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж