МАН: Төсөвт тодотгол хийхгүйгээр эмнэлэг худалдан авна

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

МАН: Төсөвт тодотгол хийхгүйгээр эмнэлэг худалдан авна

МАН: Төсөвт тодотгол хийхгүйгээр эмнэлэг худалдан авна

МАН-ын бүлэг өнөөдөр /2019.01.21/ хуралдлаа. Тус бүлгийн хуралдаанаар нийгэмд тулгамдаад байгаа томуу, томуу төст өвчний талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсчээ.

Мэдээллийн дагуу томуугийн вакцин болон орны хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар санал солилцжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл"Энэ долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт буурч байгаа ч цаашид идэвхжих хандлагатай байгаа учраас орны тоог нэмэгдүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

А хүрээний H1N1 вирусын халдвар авсан гурван хүн нас барсан байна. Тодруулбал, Улаанбаатарт нэг, Дундговь, Говь-Алтай аймгуудад А хүрээний N1H1 вирусын халдвараар тус бүр нэг иргэн нас баржээ. Мөн ойрын хугацаанд шаардлагатай эмнэлгийн байр худалдаж авах чиглэлийг МАН-ын бүлгээс гаргажээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Эмнэлэг барих асуудал хөндөгдөхөөр ирэх оны төсөвт тодотгол хийнэ гэсэн үг үү?

-Ирэх оны төсөвт тодотгол хийхгүйгээр нөөц хөрөнгөөс гаргаад явах боломжтой гэж харж байгаа.

-УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор чөлөөлөх хуулийн төсөл батлагдсан. Энэ асуудлыг бүлэг хэлэлцсэн үү?

-УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын хэрэгжих хугацаа болоогүй байгаа. Тиймээс хууль хэрэгжсэний дараа энэ асуудлыг ярилцана.

-Энэ долоо хоногт зарим сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх үү?

-Энэ долоо хоногт холбогдох байнгын хороогоор хэлэлцээд явна.

-Эмнэлэг, томуугийн вакциныг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн асуудлыг томоор нь, цогцоор нь шийдвэрлэхээр МАН-ын бүлэг, Засгийн газар анхааралдаа авч ажиллаж байна. Тиймээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай төсвийг төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулах боломжтой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж