Ж.Энхбаяр зээл ба жиргээ

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр зээл ба жиргээ

Ж.Энхбаяр зээл ба жиргээ

ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал  бүхий болон ах дүү, авгай хүүхдийнхээ хувь эзэмшдэг компанид зээл авсан гишүүдийн баримт, мэдээлэл өнгөрсөн онд дэлгэгдсэн бөгөөд өнөөдөр ч улс төр, эдийн засгийн анхаарлын төвд байна. Өнгөрөгч Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ЖДҮХС-г шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тухай УИХ-ыг тогтоолыг төслийг  хэлэлцэх үед ЖДҮчид эсрэг кноп дарсан билээ.

ЖДҮХС-гаас  тэрбум, тэрбумаар нь зээл авсан МАН-ын гишүүдийн нэг бол Ж.Энхбаяр. Тэрбээр 2017, 2018 онд ЖДҮХС-гаас заал авсан нь баримттайгаа дэлгэгдсэн бөгөөд өнгөрсөн онд гэхэд 950 тэрбумыг "Газар буудай"-гаараа дамжуул аваад "Газар капитал"-аараа дамжуулан угаасан байж болзошгүй гэх хардлагад өртөөд байгаа юм.

Тэрбээр саяхан "МУ-д бүртгэлтэй 134000 аж ахуйн нэгжээс 66000 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна" гэж жиргэсэн нь олон хүний эгцдүүцлийг төрүүлээд байгаа юм. Хэрэвзээ эрхэм гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч олон хүний боломжийг хулгайлаагүй бол 66 мянган аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрэхгүй ч байж мэднэ. Учир нь ЖДҮ эрхлэгчид ердөө 10-100 сая төгрөг байхад л үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгээ хэлдэг. Гишүүний авсан 950 сая төгрөгийг арав, арван саяар нь тараалаа гэвэл 90, зуу, зуун саяар нь олговол 9 жижиг дунд үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлж, томрох боломжтой байжээ. Харамсалтай нь, олон ЖДҮ-д очих мөнгө 20 гишүүний хоол болсонд иргэд ууртай байгаа бөгөөд эрхэм гишүүн ийн жиргэсэн нь иргэдээ тавласан, тохуурсан шинжтэй харагдаж буйг ч нуугаад яахав. Хэрэвзээ Ж.Энхбаяр шударга үнэний туйл мөн байсан бол олон ЖДҮ-ийн боломжийг хулгайлсныхаа төлөө гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж чадах байлаа.

Тэрбээр Улсын Ерөнхий прокуророос ЖДҮХС-аас зээл авсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулах үед Ж.Энхбаяр тэднийг хамгаалсан кноп дарсан нь өөрийнхөө хулгайг давхар хайцаалсан явдал гэж хэлэхэд буруудахгүй биз.

ЖДҮХС-гаас хоёр жил дараалан өөрийнхөө хамаарал бүхий компанидаа зээл авсан Ж.Энхбаяр гишүүний үнэн ба худал, зээл ба жиргээг сонирхуулахад нэг иймэрхүү.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж