Дэлхийн хүн амын хагасыг тэжээх хөрөнгийг 26 хүн эзэмшиж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүн амын хагасыг тэжээх хөрөнгийг 26 хүн эзэмшиж байна

Дэлхийн хүн амын хагасыг тэжээх хөрөнгийг 26 хүн эзэмшиж байна

Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө өдөрт 2,5 тэрбумаар өсөж байхад, ядуу хоосон хүмүүсийн тоо ч мөн улам нэмэгдсээр байгаа тухай ядууралтай тэмцэх ОУ-ын “Oxfam” байгууллагын судалгаанд дурджээ. Өдгөө дэлхий дээр нийт 2,208 тэрбумтан байгаа бөгөөд тэдний нийт орлого өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өсөлттэй байгаа аж.

Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулган дээр дэлгэх өнгөрсөн жилийн 106 хуудас бүхий тайлангаас  дэлхий дээр баян ядуугийн ялгаа хэтэрхий их болсныг харж болохыг "Oxfam" судалгаандаа онцолжээ.

Өнгөрсөн 2018 оны байдлаар дэлхийн хамгийн баян 26 тэрбумтны нийт хөрөнгө дэлхийн хүн амын тэн хагас буюу 3,8 тэрбум хүнийг тэжээж хүрэлцэхүйц хэмжээнд хүрсэн байна. Тэдний ихэнх нь Амазон компанийн ерөнхий захирал Жефф Безос, Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг, Майкрософт корпорацийн ерөнхийлөгч Билл Гэйтс тэргүүтэй Америкчууд байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж