С.Мөнхчулууныг батламжлуулах бичгийг өнөөдөр хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

С.Мөнхчулууныг батламжлуулах бичгийг өнөөдөр хүргэнэ

С.Мөнхчулууныг батламжлуулах бичгийг өнөөдөр хүргэнэ

Эрх баригч намын дотоод тэмцлээс болж, хотын даргын томилгоо сунжирсаар байна.

НИТХ өнгөрсөн лхагва гаригт /2019.01.16/ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон ч өнөөдрийг хүртэл батламжлуулах бичиг нь Засгийн газарт ирээгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр хуульд заасан бүх баримтуудыг бүрдүүлэн, өнөөдөртөө багтаан Ерөнхий сайдад хүргүүлнэ гэлээ. Гэвч хотын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон НИТХ-ын дарга С.Амарсайхан бус заалнаас нэр дэвшин сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлах уу гэдэг эргэлзээ дагуулсан хэвээр байна. Хэний ч таамагт байгаагүй нөхөр хотын даргад өрсөлдөн ялсанд МАН-ынхан ч өөрсдөө шоконд орж, буцах аргагүй  мэхэнд унажээ.

Буцлаа гэхэд хамаг муу нэрийг нь Ерөнхий сайд үүрэх болж буй гэнэ.

Хуульд зааснаар батламжлуулах бичгийг НИТХ-аас Ерөнхий сайдад хүргүүлэхэд хугацаа шаарддаггүй. Харин Ерөнхий сайдад хотын даргыг батламжлуулах бичиг ирсэн тохиолдолд 14 хоногт багтаан зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэхээ НИТХ-д ирүүлэх ёстой аж. Тодруулж хэлбэл, С.Мөнхчулууныг хотын даргаар сонгохыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж, НИТХ рүү буцаавал энэ асуудлыг НИТХ дахин хэлэлцэх ёстой. Ингэхдээ НИТХ өмнө гаргасан шийдвэрээ дахин баталгаажуулж, С.Мөнхчулууныг хотын даргаар сонгосон бичгээ Ерөнхий сайдад илгээвэл батламжлах бичгийг хүлээн авснаас тав хоногийн дотор багтаан хариуг нь өгнө. Ингэхдээ НИТХ-аас ирүүлсэн саналыг Ерөнхий сайд өөрчлөх хууль эрх зүйн хүрээнд олгогдсон эрх мэдэл байхгүй тул буулт хийхээс аргагүйд хүрч мэдэхээр байна.

Үүнээс болж, М.Энхболдын фракцынхныг хотоос явуулах төлөвлөгөө ч нурж, зарим онгойж эхлээд буй сайдын суудлууд дээр эртнээс зурагдаад байсан нэрсэд өөрчлөлт орж болзошгүй гэх “жиргээ” Төрийн ордноос дуулдаж байна.

Хотын даргын томилгоо сайдын албан тушаалтай тэнцэх нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж