Малид НҮБ-ын арван энхийг сахиулагч амиа алдлаа | News.MN

Малид НҮБ-ын арван энхийг сахиулагч амиа алдлаа

Малид НҮБ-ын арван энхийг сахиулагч амиа алдлаа

Малид НҮБ-ын арван энхийг сахиулагч амиа алдлаа

Баруун Африкийн Мали улсад өчигдөр /2019.01.20/ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан цэргүүд халдлагад өртжээ. Халдлагын улмаас арван энхийг сахиулагч амиа алдсан бол 25 нь гэмтэж бэртсэн тухай НҮБ-аас мэдээллээ.

Халдлага үйлдсэн этгээдүүдийг “Аль-Кайда” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байна. Тэд өчигдөр өглөө Мали улсын Кидал мужийн Агелок тосгонд байх НҮБ-ын бааз руу хуягласан машинуудтайгаар гэнэтийн дайралт хийжээ. “Минусма” ажиллагаанд оролцогч энхийн сахиулагчид дайралтад хариу цохилт өгч, хэд хэдэн хүнийг гэмтээсэн боловч Чад улсаас НҮБ-ын энхийг сахиулах хүчин оролцож байсан арван цэрэг амиа алдсан байна. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш Чадын Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл хийсэн юм. Түүнчлэн тэрбээр НҮБ-ын энхийг сахиулах хүчинд халдсан явдал нь дайны гэмт хэрэгт тооцогдоно хэмээн мэдэгдэлдээ онцолжээ.

“Аль-Кайда”-тай холбоотой зэвсэгт бүлэглэлүүд болон шашны хэт даврагсад Малигийн хойд нутгийг эзлэн авсны дараа тус улсад 2012 оноос байдал эрс хурцадсан билээ. Тиймээс НҮБ-ын энхийг сахиулах болон Францын хүчин хамтран 2013 оноос хойш Мали улсад энхийг тогтоох үйл ажиллагаа явуулж байгааг “Minusma” хэмээн нэрлэдэг.

НҮБ-ын энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэж буй улс орнуудаас Малид хамгийн олон хүн амиа алдаж байсан тоо баримт бий. Тухайлбал, 2017 оны арваннэгдүгээр сард болсон халдлагын үеэр Малийн нэг цэрэг, НҮБ-ийн дөрвөн цэрэг амиа алдаж, 21 хүн бэртэж гэмтэж байв.

Эх сурвалж: Ройтерс

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж