Л.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжилж байна

Л.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжилж байна

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжлах иргэний хэргийг үүсгэх захирамж гаргажээ.  Учир нь Л.Оюун-Эрдэнэ нь Төрийн ордноос олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ “..хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэх хүнийг хамгаалах гэж,  МАНАН гэх бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлэн бөөнөөрөө ажиллаж байна. Өчигдрөөс эхлэн УИХ-ын гишүүдийн гэр бүлийн гишүүдийг баривчлах ажиллагаа явагдаж байна.. ” хэмээн мэдэгдсэн бөгөөд ийнхүү үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан хэрэгт буруутгагдан иргэний хэрэгт хариуцагчаар татахаар болж хэрэг үүсгэж.

Гэвч Л.Оюун-Эрдэнэ гишүүн нь бүртгэлтэй хаяган дээрээ оршин суудаггүй, хариуцагчаар татсан тогтоолыг нь хүлээн аваагүй аж. Иймд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан тул эрэн сурвалжлах ажиллагаа хийхээр болжээ.

Иргэний хуулийн 21-р зүйлд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг аж.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ТэнэглэлТэнэглэл
27
ЗөвЗөв
24
ХахаХаха
8
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж