Солонгос хэлний “TOPIK” шалгалт ярих чадварыг шалгадаг болно

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний “TOPIK” шалгалт ярих чадварыг шалгадаг болно

Солонгос хэлний “TOPIK” шалгалт ярих чадварыг шалгадаг болно

Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт буюу “TOPIK”-ийн шалгалтыг өгөхөөр зэхэж буй гадаадын иргэд Солонгос хэлний ярианы чадвараа хөгжүүлэх шаардлагатай болох нь. Учир нь тус шалгалт унших, бичих, сонсох гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг байсан бол 2023 оноос ярих чадварыг давхар шалгадаг болох юм байна.

Өмнөд Солонгос улсын дотоодын их дээд сургуульд элсэн орохыг хүссэн, засгийн газрын тэтгэлэг горилогч  эсвэл тус улсад ажиллах хүсэлтэй гадаадын иргэд “TOPIK”-ийн шалгалтыг өгөх шаардлагатай байдаг.

Харин сүүлийн жилүүдэд ихэнх боловсролын байгууллагууд болон аж ахуй нэгжүүд гадаадын иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад ярианы чадварыг шалгах хэсгийг зайлшгүй оруулах шаардлагатай байгааг сануулах болжээ.

Анх 1197 онд энэхүү шалгалтыг авах болсон ба өдгөө дэлхийн 76 оронд уг шалгалтыг албан ёсоор зохион байгуулах болсон байна. Өнгөрсөн жил дэлхий даяар 329 мянган хүн энэхүү шалгалтыг өгчээ.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж