Орос, Хятадыг холбосон гүүр 2020 онд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Орос, Хятадыг холбосон гүүр 2020 онд нээлтээ хийнэ

Орос, Хятадыг холбосон гүүр 2020 онд нээлтээ хийнэ

ОХУ-ын зүүн хязгаарын хот Благовещенск болон БНХАУ-ын Хэйхө хотыг холбосон 19 километр урт гүүр 2020 онд нээлтээ хийнэ гэж ОХУ-ын Амур мужийн захирагч Василий Орлов Бямба гаригт/2019.01.19/ сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний хэлснээр хоёр улс 28 жилийн турш яриа хэлэлцээ хийсний эцэст 2016 онд энэ гүүрийг барихаар болж барилгын ажлыг эхлүүлсэн ба энэ онд түр зуурын шалган нэвтрүүлэх цэгүүд ажиллаж эхлэх юм байна.  Энэ гүүрийг ашиглалтад бүрэн оруулсны дараагаар хоёр улсыг холбосон төмөр замын гүүрийг ч мөн барихаар төлөвлөж байгаа аж.

Нийт 300 сая ам.долларын өртгөөр босож байгаа уг гүүр нь 19 километр урт бөгөөд 6,5 километр нь Хятадын нутаг дэвсгэр дээр, үлдсэн 12,5 километр нь Оросын нутаг дэвсгэр дээр баригдсан байна. Мөн 2020 онд гүүр бүрэн ашиглалтад орсноор жилд 1,4 сая хүн зорчиж, гурван сая тонн ачаа бараа тээвэрлэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж