Баянзүрх дүүргийн 10, 19-р хорооны иргэд төлөөлөлгүй байгааг шүүмжлэв | News.MN

Баянзүрх дүүргийн 10, 19-р хорооны иргэд төлөөлөлгүй байгааг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2019.01.21-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн 10, 19-р хорооны иргэд төлөөлөлгүй байгааг шүүмжлэв

Баянзүрх дүүргийн 10, 19-р хорооны иргэд төлөөлөлгүй байгааг шүүмжлэв

Бүгд найрамдах нам, Ногоон нам, Консерватив намаас өнөөдөр /2019.01.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс Баянзүрх дүүргийн 10, 19-р тойргийн иргэд 2016 оноос хойш Иргэдийн хуралд төлөөлөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн.  Дээрх хоёр тойрогт сонгуулийн үеэр нэр дэвшигчид нь мөнгө тараасан хэрэг анх үүссэнээс хойш хоёр жилийн хугацаанд шүүхийн маргаантай явсаар өнөөдрийг хүртэл явж байна. Баянзүрх дүүрэг засаглалын хямралд орж, 22 төлөөлөгчтэйгөөр төсөв баталж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа ч үүнийг нь анхаарахгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Сонгуулийн маргаанд шүүх оролцож, үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа нь иргэдийн эрх ашгийг шууд зөрчиж байна. Тэр дундаа нийслэлийн Захиргааны хэргийн шүүх оролцож байгааг эсэргүүцэж байна гэлээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж