Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр /2018.01.21/ УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд яг одоо болж байна. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг хэд хэдэн чухал асуудал чуулганаар орно.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дөнгөж сая “Их Эзэн Чингис хаан” танхимд эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт тус бүлгийн гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй.
Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг санаачилж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Тус тогтоолын төсөлд одоогоор 14 гишүүн гарын үсгээ зураад байгаа юм.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ