Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ | News.MN

Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ

Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ

Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол "Боловсрол" телевизээр өчигдөр /2019.01.20/ 18.45 цагт орон даяар шууд цацагдаж, супер азтан 225 сая төгрөг хожлоо. Уг тохиролд 2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан юм. Супер азтан нь хэн болсон талаар бид Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн захирал Ц.Орхонтамираас тодрууллаа.

НӨАТ-ын урамшууллын 2018 оны сүүлчийн тохирлоор 225 сая төгрөгийн азтан тодорсон. Цахим орчинд энэ азтанг татварын ажилтан гэх яриа ч гарч байна. Энэ үнэн үү?

-НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр орон даяар явагдлаа. Энэ тохирлоор 63030046 сугалааны дугаартай 225 сая төгрөгийн супер азтан тодорсон. Супер шагналын эзэн маань нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан гэсэн мэдээлэл байна. Азтан өөрийгөө 225 сая төгрөг хожсон гэдгээ хараахан мэдээгүй байгаа бөгөөд хүсэлтээ баталгаажуулаагүй байна.

Цахим орчинд супер сугалааны азтанаар татварын ажилтан тодорсон гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. НӨАТ-ын урамшууллын сугалааг орон даяар ил тод зохион байгуулж, 20 хэдэн сая баримт дотроос азтан тодорч байгаа учраас тийм байх ямар ч боломжгүй. Мөн хууль хяналтын байгууллагын олон төлөөлөгч хяналт тавьж ажиллаж байгаа. Техник технологийн хувьд ч ямар ч боломжгүй юм.

-Өмнөх супер азтан 500 сая төгрөгөө авсан уу. НӨАТ-ын сугалааг анх явуулж байхад хуурамч баримт бүртгүүлсэн гэх асуудлаар хүмүүс шүүхэд хандаж байсан шүү дээ?

-Анхны супер азтан Ж.Алтанзул 500 сая төгрөгөө авсан. Холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд, мөнгийг нь данс руу нь шилжүүлсэн. Харин 2017 оны нэгдүгээр сарын 27-нд НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 400 сая төгрөгийн  азтан хоёр иргэн давхардан тодорч, нэлээд хэл ам дагуулсан. Тэднийг Татварын ерөнхий газраас хуурамч баримт үйлдсэн хэмээж, хэргийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

2018 оны сүүлийн хонжворын үндсэн сугалаанд 71079096 дугаар тодорч, 10 сая төгрөгийн гурван азтан, 5 сая төгрөгийн 26 азтан тодорлоо.

  • 10 сая төгрөгийн 3
  • 5 сая төгрөгийн 26
  • 1 сая төгрөгийн 239
  • 200 мянган төгрөгийн 2318
  • 50 мянган төгрөгийн 22735 баримт тохирлоо.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алтай 2019-01-21 66.181.190.71

Шал худаллаа нарийн арга хэрэглэсэн хамаатан садан нь биш хөрш айлынхаа өвгөнтэй хувилдсан нь гарцаагүй мөн өвгөн ямар худалдан хийж харагдааж бид нар өдөр бүр хоол хүнс авч байхад таараагүй мөртлөө нэг муу өвгөн таардаг сонин л байгаа байхгүй тэнэг хүн хуурч байгаа юм шиг больдоо

Avatar

Зочин 2019-01-21 124.158.95.187

Ахмад настан маань татварын ажилтны хамаатан байхоо.

Avatar

Зочин 2019-01-21 103.212.117.193

ЦАГААН САРААР АХМАД НАСТАН АЗТАН БОЛДОГ НЬ БОЛЖ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-01-21 202.179.25.2

Зарим нь худлаа явагддаг шүү. Иргэд хэт итгэх хрэггүй. Манай хүүхдэд намар 200000 төг-ийн хонжвор таарсан боловч баталгаажуулсан байхад баталгаажуулаагүй гээд өгөөгүй. Удаа дараа хүсэлт явуулаад өгөөгүй. Би үүнийг татварынхан өөрсдөө авсан гэж бодож байгаа

Avatar

яг бүртгэгдсэн баримтууд дотор хайж байна уу? 2019-01-21 198.98.56.149

90,000,000 дотор хичнээнч эзэнгүй тоо байх боломжтой. зүгээр хоосон баримтгүй тоо мөргүүлээд өөрсдөө эзэнгүй тоо байна гээд аваад байна уу? 63030046 гэнүү эзэн тодорхойгүй хүсэлтээ баталгаажуулаагүй байна ч гэх шиг. энэ үйл ажиллагаа эхлээд 3 жил болж байхад арайл худал шаагаад байгаа юм бишүү?

Avatar

99,999,999 2019-01-21 198.98.56.149

99,999,999 дотор нэг таарвал гээд байгаа шүү. ядаж баталгаажуулсан иргэдийн баримт дотороос наадахаа хайж болдоггүй юм уу? баталгаагүй юм дотороос хайна гэдэг эргүүл хүний шинж биш ээ яавч

Avatar

баталгаажуулсан иргэн 2019-01-21 198.98.56.149

бүртгэлээ баталгаажуулсан иргэдийн баримтууд дотроос наадахаа хайж болдоггүй юм уу? ямар толгой эргэсэн эргүү малууд энэ сугаллаа систем гэгчийг ажиллуулаад байна.

Avatar

зочин 2019-01-21 202.21.127.166

энэ хөөрхий ахмад настныг хүүхдүүд нь "дээрэмдэх" байлгүй дээ

Avatar

зочин 2019-01-21 202.21.127.166

бүр өмнө нь 2-3 удаа 20 саяын азтан болж байсан програмчин залууд хариуцлага хүлээлгэсэн үү

Avatar

Зочин 2019-01-21 182.160.1.155

Suglaa haraa hynalttai gej tolgoi erguuleed mashind tsaanaas ni ugugdul ugchihsun bol hench hynaad yu oloh ym hudlaa ym hiihee bolio basl neg luiwar bizdee

Avatar

иргэн 2019-01-21 202.179.25.255

болоо ш дээ нэг ч гэсэн Хүний амьдрал нь дээшилж тэр тусмаа Өндөр настай Хүн баярлаг дээ энэ Сугалаа Шударга явагддаг өө Би ч 2 ч удаа бага ч гэсэн Мөнгө хожиж Азтан болж байсаан Баяр хүргэе Азтан даа

Avatar

Зочин 2019-01-21 103.26.195.245

Азтай,одтой буурал байна гэнэт хэлж сүйд болгов аажуу зугуухан хэлж үзээрэй.Азанд итгэдэг би ч өөрөө мэдээгүй байж сая төгрөг хожсон удаатай хүн эхлээд итгэдэггүй юм байна лээ их сонин.

Avatar

зочин 2019-01-21 66.181.185.74

Өндөр настанд баяр хүргье. Ямар их баярлах болоо. Сугалааны дугаараар нь ямар хүн дээр бүртгэгдсэн байна гээд харахад л регистрийн дугаар гараад ирэх байлгүй дээ. Би сугалаанд итгэдэг. Азтан болж байсан. Хардах хэрэггүй дээ Хүмүүсээ. Аз нь шовойсон азтандаа дахин баяр хүргье.

Avatar

bgj 2019-01-21 202.131.225.5

2% биш 5% ийн буцааж өгөө, мөн их хэмжээний сугалаа биш бага хэмжээний олон сугалаа гарга. Эс бөгөөс үлгэр азад итгэсэн иргэд олширно. мөн дэлгүүр, шатгуун түгээх газарийн ажилчид сугалааны баримт өгөхгүй авч үлдээд ихийг оруулаад байх шиг байна.

Avatar

Unen yumuu 2019-01-21 108.218.234.108

Ahmad nastan hojson gj yaj medej bgaan? Hudlaa showdaj baihaar butsaah huvia ahiuhan shig l olgoj uzdee

Avatar

Зочин 2019-01-21 202.21.119.186

burtgeltei registeriin dugaar

Avatar

Unenuu? 2019-01-21 108.218.234.108

Ahmad nastan hojson gj yaj medej bgaan? Hudlaa showdaj baihaar butsaah huvia ahiuhan shig l olgoj uzdee

Avatar

Зочин 2019-01-21 202.21.106.109

И баримтын бүртгэл дээр хэрэглэгчийн зарим мэдээлэл байдаг.

Avatar

Зочин 2019-01-21 103.229.120.213

10 хувиа авъя. Энэ сугалаа энэ тэр гэсэн тэнэг юмаа зогсоох хэрэгтэй. Ингэж азаар шодож татвар/төрийн урамшуулал өгдөг зүйл байж болохгүй.

Avatar

zochin 2019-01-21 103.9.90.130

Энэ сугалааны үйл аижллагаагаа болих хэрэгтэй. Бусад оронд ийм зүйл байдаггүй. Харин иргэдэд төлбөрийн хувь тэнцүүлсэн нэмэгдлийг өгөх хэрэгтэй. Сугалаа гээд хүмүүст хар төрүүлсэн ийм зүйлийг явуулах хэрэггүй

Avatar

иргэн 2019-01-21 103.212.118.114

Худалдан авагчдад зохих хувий нь зүгээр буцааж байгаачээ. Ийм хачин юм зохион байгуулж татвар төлөгчдийн хөдөлмөрийг зувчуулж байхаа болиочээ. Мөрийтэй тоглоомыг хорьдог биздээ? Энэ чинь тэр ялгаагүй олон түмнийг бас нэг самууруулсан хуйвалдааны талбар байна шүүдээ. Ирэх онд зогсоогоорой шудрага байгаачээ.

Avatar

Иргэн 2019-01-21 150.129.140.80

Ухаантай улс ухаалаг нийгэм ухаантай хүн алдаагаа засдаг Тэгээд улам урагш алхдаг Сугалаа бол буруу гэдгийг хүмүүс хэлдэг Одоо улам их цаас зарлагадахуу Бараа болгоныг жижиглэж зарахуу 20000 төгрхөгмйг 100хувааж сугалаа болгох уу Эсвэл татварын ажилтны хамаатан азтан болох уу

Avatar

zochin 2019-01-21 202.179.25.112

ondor nastan chojson gej yaaj medej bgaa um???

Avatar

zochin 2019-01-21 124.158.77.41

ene sugalaa shal hudlaa eniig boliulah htei

Avatar

irged 2019-01-21 66.181.160.73

bitgii xudlaa shaa. uuriin xamaatan

Avatar

Norro 2019-01-21 202.126.89.65

Aztanaa yaj shalgah um

Avatar

Зочин 2019-01-21 150.129.141.33

зүгээр л 10 хувиа бүтнээр нь авмаар байна. энэ суглаагаа болиосоо.

Avatar

Зочин 2019-01-21 64.119.18.86

erguut. sugalaanii mungu 1 huvi ch hurehgui.

Avatar

Зочин 2019-01-21 103.229.120.213

Чи өөрөө солиор. НӨАТ чинь угаасаа хувь хүн буцааж авах ёстой зүйл гэж заадаг биз дээ хуулиараа. Хүмүүс 10%-иа буцааж авах ёстой. Чиний тэр харамлаад байгаа 9% чинь угаасаа дээгүүрээ олигархиудын халаасанд орж ЖДҮ болж төрийн том албан тушаалтнуудыг л баяжуулж байгаа биз дээ.... Олон юм ярих ч шаардлагагүй. 10%-ийг минь өг!!

Avatar

Зочин 2019-01-21 202.21.119.186

Mai 10 huvia av av

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж